Татварын орлого давуулан биелүүлжээ

Хуучирсан мэдээ: 2010.06.06-нд нийтлэгдсэн

Татварын орлого давуулан биелүүлжээ

Улсын төсвийн татварын орлогын 2010 оны эхний таван сарын төлөвлөгөө биелсэн тухай Татварын ерөнхий газар сайтдаа мэдээлжээ. Улсын төсөв болон Хүний хөгжлийн санд тавдугаар сард 62,8 тэрбум төгрөг төвлөрүүлэхээс 72,3 тэрбум төгрөгийн татварын орлого төвлөрүүлж сарын төлөвлөгөөг 115,1 хувиар биелүүлсэн байна. Оны эхний таван сарын байдлаар Улсын төсөв болон Хүний хөгжлийн санд 15,8 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлэхээс 389,6 тэрбум төгрөгийг төвлөрүүлж төлөвлөгөөт орлого 23,4 хувиар буюу 73,8 тэрбум төгрөгөөр давж биелжээ.
Орлогын гүйцэтгэлийг өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулбал 207,1 тэрбум төгрөг буюу 2,1 дахин өссөн дүнтэй байгаа бол Эдийн засгийн өсөлттэй, хэрэглээний үнийн индекс 5,7 хувьтай байсан 2008 оны мөн үеийнхээс 68,2 тэрбум төгрөг буюу 21,2 хувиар өссөн байна.

Б.СҮРЭН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж