“Universe Best songs 2010” тэмцээний ялагч тодорлоо

Хуучирсан мэдээ: 2010.06.06-нд нийтлэгдсэн

“Universe Best songs 2010” тэмцээний ялагч тодорлоо

Өчигдөр орой 22.00 цаг өнгөрөөж дууссан Universe Best songs 2010 тэмцээний гала тоглолтоор тэмцээний ялагчийг тодрууллаа.  Нэгдүгээр байранд дуурийн хоолойгоор олонд танигдсан Жавхлантөгс түрүүллээ. Хоёрдугаар байранд Өнөржаргал, гуравдугаар байранд Уяхан шалгарсан байна.   
Мессежээр 300 мянган хүн санал өгсөн бөгөөд хамгийн олон хүний саналыг Бат-Амгалан авсан байна. Хамгийн бяцхан оролцогч болох Өнөдэлгэр олны таашаал хүртсэн дуучнаар шалгарлаа. Түрүүлэх магадлал өндөртэй оролцогч хэмээгдэж байсан Соёмбо Монголын хамгийн том студи, шилдэг продакшинаар уран бүтээл хийлгэх эрх авлаа.

Б.Энхмандах

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж