“Хасу Мегаватт” амласан машинаа өгсөнгүй | News.MN

“Хасу Мегаватт” амласан машинаа өгсөнгүй

Хуучирсан мэдээ: 2010.06.06-нд нийтлэгдсэн

“Хасу Мегаватт” амласан машинаа өгсөнгүй

“Хасу Мегаватт” амласан машинаа өгсөнгүй
Монголын чөлөөт бөхийн холбооноос зохион байгуулж буй насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн гурав дахь өдрөө Дархан-уул аймагт үргэлжилж байна.
Тус тэмцээний үеэр эрэгтэйчүүдийн хөнгөн жингүүд болох  55, 60 кг-д түрүүлсэн тамирчдад Монголын чөлөөт бөхийн холбооны дэд тэргүүн, даян аварга А.Сүхбат суудлын автомашин бэлэглэхээр амласан бол “Хасумегаватт” компани 66 кг-ын жингийн алтан медалийн эзнийг мөн автомашинаар байлахаар болсон билээ. Тэгвэл эхний өдөр болсон тэмцээний 55 кг-ын жинд ЦЕГ-ын бөх, “Хүч” спорт хорооны  тамирчин, дэлхийн аваргын мөнгө, хүрэл медальт, гавьяат тамирчин Б.Наранбаатар түрүүлж, эхний автомашины эзэн болсон бол өчигдөр болсон хоёр дахь өдрийн барилдааны 60 кг-ын жинд түрүүлсэн “Хилчин” спорт хороо, “Арслан F” клубын тамирчин Э.Ням-Очир даян аварга А.Сүхбатын амласан хоёр дахь автомашины түлхүүрийг гардсан юм.
Гэтэл тамирчдын урам зоригийг сэргээсэн шагналын хур харамсалтай нь таагүй байдлаар үргэлжлэв. Өчигдөр гуравдахь автомашины эзэн тодрох 66 кг-ын жингийн үзлэг болоход Дархан-Уул аймгийн “Хасу Мегаватт” компанийн тамирчин П.Өнөрбат жингийн илүүгээр тэмцээнд оролцох боломжгүй болсон байна. Гэтэл П.Өнөрбатыг тэмцээнд оролцохгүй болсон тухай сонссон даруйдаа 66 кг-ын жинд автомашин амлаад байсан “Хасу Мегаватт” компани өөрийнх нь харьяаллын тамирчин тэмцээнээс хасагдсан тул амласан шагналаа буцааж, эмэгтэйчүүдийн 51 кг-д түрүүлсэн “Хасу Мегаватт” компанийн бөх, Д.Отгонцэцэгт машинаа өгчээ.
Зөвхөн өөрийн харьяаллын бөхийг түрүүлнэ гэсэн тооцоотойгоор амласан автомашин ийнхүү замаасаа төөрч, улсын аваргад өрсөлдөж байгаа олон арван тамирчдыг бухимдуулсан тул Монголын чөлөөт бөхийн холбооны ерөнхийлөгч Л.Чинбат өөрийн “Гацуурт” компанийн нэр дээрээс эрэгтэйчүүдийн 66 кг-ын жинд түрүүлсэн тамирчныг автомашинаар шагнахаар болсноо өнөөдөр мэдэгдээд байна. Яг одоо тэмцээн түр завсарлаад байна. Эрэгтэйчүүдийн 66 кг-ын жингийн аваргын төлөө бөхийн чөлөөт барилдааны ОУХМ Б.Батзориг, Б.Анхбаяр нар өрсөлдөхөөр шалгарч үлдээд байгааг дашрамд дуулгая.

Б.ЭНХ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2010-06-06 202.131.234.76

УИХ ГИШҮҮН ЦЭНГЭЛ ТЭГНЭЭ УГААСАА Ч ХАРАМЧ ХҮН

Avatar

Зочин 2010-06-06 202.179.27.223

Хасу Мегаватт одоо болимоор юм Эд нар хэдийдээ ийм их мөнгөтэй болчихсон юм бэ Эрчим хүчний хэдэн үйлдвэрийг сааж олсон мөнгөөрөө ийм юм хийдэг болсон юм байлгүй

Avatar

ААА 2010-06-06 124.158.111.9

НарСар аа хэзээ тийм юм болсын бас сагсанд Хасу яасын

Avatar

Зочин 2010-06-06 202.126.91.66

ÍàðÑàð àà Õàñó ñàãñàíä èëò äàâóó ë áàéñàí ø äýý×è ººðºº õóäëàà ÿðèõ àà
áîëèî ÷

Avatar

Зочин 2010-06-06 202.126.91.66

Ugsun ym chini yadag ym be

Avatar

baataraa 2010-06-06 202.126.91.66

Sags yasiin jinhene shudraga bolsiishd ulaam tsaim l HASU MEGAWATT iluu bsnldaa

Avatar

Зочин 2010-06-06 202.131.244.230

Hasy unen onigootin harin ter Chinbat yerunhiilugch honshoortoi er bn Shyyd heden tsagiin dotor mashin avch ireed ugchdug Mashin avsan humuusd bayar hurgey Hasy onigoo dahij bitgii tom baaj bai

Avatar

Зочин 2010-06-06 203.191.56.12

hehehehehe ineed l hurch bndaaa onigootoiiin

Avatar

Зочин 2010-06-06 220.101.173.186

narzan garuud ve Darhaniihan eroosoo um uzeegui teneg durakuud daa

Avatar

yooo 2010-06-06 202.170.69.70

Yamar ineedtei yum bee Shigsheed bgaa Darhanii Bayarsaihan gej holduu yumnii hiij bgaa ajil bhgui yu Ter muuhai soyolgui nahaalnii yumiig shigshee bagiin dasgaljuulagchaas boliulaach ee Naad teneg chin ehnii odor ni ter shagnaliin mashinaa Onorbatiin mashin gee l dongosood yavsan

Avatar

Зочин 2010-06-06 202.170.81.148

teg mal we er hvn helsendee emeelt mori hariasan daa gedeg biz dee muu matar

Avatar

Зочин 2010-06-06 202.170.81.34

Нутгийн нэр гутаасан Зундуй-Осор Мөнхбат нар ичээчээ Амлахгүй байж болно шд

Avatar

Г.Ган-Эрдэнэ 2010-06-06 202.70.33.204

Юун хөөрхөн юм болоо вэ Манай чөлөөтийнхөн гоё шүү

Avatar

hn 2010-06-06 182.160.24.225

amalsan amlaltaa uguuchee bolih heregtei yamar yumnii chin mege be icheechee gants mashin ugch chadahgyi p

Avatar

chaawaas 2010-06-06 203.91.117.3

xasu boli l dooarchaagvi amitader ni iimerxvv temtseend bai shagnal ni bol bolj bn shv

Avatar

кило 2010-06-06 203.91.117.3

хасу мегаватт болио ичээч ээ МЕГА л байлдаа ониго

Avatar

HapCap 2010-06-06 202.70.33.204

Xacy iinhan dandaa luivardaj temtseend oroltsdog sh dee Sagsaa yaasnaa sain sanaarai

Avatar

Зочин 2010-06-06 202.70.33.204

ee yamar alia yum be tom tom yariltslaga uguud l huuruud bsan shd

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж