Хүмүүжигчид сургалтад хамрагджээ

Хуучирсан мэдээ: 2013.05.29-нд нийтлэгдсэн

Хүмүүжигчид сургалтад хамрагджээ

Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны Хорих 443-р ангийн 20 хүмүүжигч энэ сарын 01-15-ны хооронд гутал хийх сургалтад хамрагджээ.

Хүмүүжигчид гутлын технологи сурч, нийт 10 хос гутал хийж, гэрчилгээ гардан  авсан байна. Хорих 443-р ангиас аймгийнхаа хөдөлмөрийн хэлтэст хүсэлт гаргаснаар уг сургалтыг “Улам-Ундрах Мөрөн” ХХК-ийн сургалтын багш Ш.Мөнхөө, Ц.Таня нар явуулж, 20 хүмүүжигчид гутал хийх, арга технологи заажээ.

Д.ЖАРГАЛ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж