Үйл ажиллагааг нь сэргээжээ

Хуучирсан мэдээ: 2010.06.06-нд нийтлэгдсэн

Үйл ажиллагааг нь сэргээжээ

Санхүүгийн зохицуулах хороо өнгөрсөн дөрөвдүгээр сарын 28-ны өдрийн 131 тоот тогтоолоор зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийг хангаагүй брокер, дилерийн 21 компанийн зарим үйл ажиллагааг түр зогсоогоод байсан билээ. Харин тэдний заримынх  нь үйл ажиллагааг нь сэргээх шийдвэрийг Санхүүгийн зохицуулах хороо гаргасан байна. Үүнд, “Булганброкер” ХХК, “Тулгат чандмань” ХХК, “Бидисек” ХК, “Эм ай си си” ХХК, “Евроазиа капитал монголиа” ХХК байна. Эдгээр компаниуд итгэмжлэлийн үндсэн дээр харилцагчийн захиалга үйлдэх, холболтын данс нээх, данс нэгтгэх, данс хооронд мөнгөн болон үнэт цаасны шилжүүлэг хийх, “Үнэт цаасны төлбөр тооцоо, төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК-аас харилцагчийн бэлэн мөнгө хүлээн авах, өөрийн компаниар дамжуулан тараах үйл ажиллагааг явуулах эрхтэй болжээ.

Б.БЯМБАА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж