Дэлгүүр, ресторан, баар гэхчлэн ер нь л бүх үйлчилгээний газрууд ажилчдадаа зориулсан тусгай ариун цэврийн өрөөтэй байх ёстой. Энэ бол тэдний хамгийн түрүүнд мөрдөх ёстой соёлын нэг. Гэтэл манайд энэ мэт дотоод асуудлаа шийдэж чаддаггүй газар үй олноороо байна.
Жишээ нь, саяхан “Coca Cola and Кebab” түргэн хоолны газраар үйлчлүүлж байтал ажилчид нь нийтийн ариун цэврийн өрөөнд бараг усанд орж байгаатай таарав. Хүлээж хүлээж арай гэж хаалга нь нээгдтэл хагас нүцгэн шахам залуу өөдөөс гарч ирлээ. Цаана нь үсээ дөнгөж угаасан бололтой нэг бүсгүй нүүрээ будаад сууж байна лээ.
Ингэж болохгүй биз дээ, залуус аа.

Э.ТЭКҮ