МХБ 24,6 сая төгрөгийн арилжаа хийлээ

Хуучирсан мэдээ: 2013.05.29-нд нийтлэгдсэн

МХБ 24,6 сая төгрөгийн арилжаа хийлээ

Монголын хөрөнгийн бирж өнөөдөр /тавдугаар сарын 29/ 4,479 тоот арилжаагаар 25 компанийн нийт 24,602,539 төгрөгийн 10,597 ширхэг хувьцаа арилжлаа. Ингэхдээ Засгийн газрын болон компанийн бонд арилжсангүй. ТОП-20 индекс13,735.33 нэгж байсан нь өмнөх өдрийн арилжаанаас 85.69 нэгжээр буурсан үзүүлэлт бол нийт 74 хэлцэл хийжээ. Зах зээлийн үнэлгээ нэг их наяд, 358 гаруй тэрбум төгрөг байв. Өнөөдрийн арилжаанд оролцсон компаниудаас “Ремикон” ХК  517,204 төгрөгийн 3,007 ширхэг, “АПУ” ХК 7,044,149 төгрөгийн 1,946 ширхэг хувьцаа арилжсан нь хамгийн эрэлттэй хувьцаа байлаа.

У.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж