Хүй долоо худагийг шинэчилж, засварлана

Хуучирсан мэдээ: 2013.05.29-нд нийтлэгдсэн

Хүй долоо худагийг шинэчилж, засварлана

Монголын тулгар төр байгуулагдсаны 2222, Их Монгол улс байгуулагдсаны 807, Тусгаар тогтнолын 102, Ардын хувьсгалын 92 жилийн ойн Үндэсний их баяр  наадмыг тэмдэглэн өнгөрүүлэх Комиссийн гишүүд өнөөдөр хуралдлаа. Энэ жилийн Үндэсний их баяр наадмыг тэмдэглэхэд 50 гаруй тэрбум төгрөг зарцуулахаар болжээ. Баяр наадмыг угтаж ирэх долдугаар сарын 11-нээс өмнө урьтан хэд хэдэн бүтээн байгуулалтын ажил хийхээр төлөвлөсөн байна. Тухайлбал, Хүй долоон худагт автозам тавьж, 3000 үзэгчийн суудалтай асар, 7000 автомашины зогсоол зэргийг барьж байгуулах ажээ. Үүнд Баяр наадамд төсөвлөсөн 50 тэрбумын төгрөгийн дийлэнхи хэсгийг буюу 40 тэрбумыг нь зарцуулах юм байна.

Мөн Төв цэнгэлдэх хүрээлэнгийн үзэгчдийн суудлыг засч тохижуулах, боловсронгуй бие засах газар байрлуулах зэрэг олон ажлууд төлөвлөгөөнд багтжээ.

Энэ удаагийн Үндэсний их баяр наадмын нээлт болон хаалтын ёслолын урлагийн тоглолтыг Төрийн соёрхолт, Гавьяат жүжигчин Д.Сосорбарам удирдан, зохион байгуулах юм байна.

Д.ЖАРГАЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж