Захиргааны 40 зөрчилд торгууль ноогдуулжээ

Хуучирсан мэдээ: 2013.05.29-нд нийтлэгдсэн

Захиргааны 40 зөрчилд торгууль ноогдуулжээ

Булган аймгийн эхний таван сарын товч мэдээллийг хүргэж байна. 2013.05.27

  • 2013 оны эхний 5 сарын хугацаанд 15951 иргэнд нийтийн зорчигч тээврийн үйлчилгээ  үзүүлсэнээс  хот хоорондод 4573  зорчигч, орон нутагт 11378 зорчигч хамрагдсан ба өнгөрсөн оны мөн үеэс зорчигч урсгал 1.3 хувь буюу 1278 зорчигчоор буурсан байна.

  •  Булган-Мөрөн чиглэлийн хатуу хучилттай авто замд үзлэг шалгалтын явцад илэрсэн зөрчил дутагдлыг хугацаа алдалгүй арилгах, эвдрэлийг нэмэгдэхээс нь өмнө засварлаж байх талаар уг засвар арчлалтыг хариуцан ажилладаг “Булган АЗЗА” ТӨХК-д албан бичиг хүргүүлэв.

  • Зам, тээврийн хяналтын пост байгуулах ажлын танилцуулга,шаардлага, холбогдох тооцоо, судалгааг Цагдаагийн хэлтсийн Замын цагдаагийн тасагтай хамтран хийж аймгийн Засаг даргын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн шийдвэрлүүлэв.

  • Аймгийн Засаг даргаас Зам, тээврийн сайдтай байгуулсан гэрээ, Зам тээврийн яамнаас ирүүлсэн 1/2612 тоот албан бичиг, Засаг даргын өгсөн үүрэг чиглэлийн дагуу Дашинчилэн-Булган чиглэлийн А0901 дугаартай авто замын засвар арчлалтын ажлын төлөв байдалд хяналт шалгалт хийж ажлын танилцуулгыг аймгийн Засаг дарга, Булган АЗЗА ТӨХК, Зам, тээврийн яаманд хүргүүлэв.

  • Булган сумын гэр хороололд шинээр баригдахаар төлөвлөж буй 0.7, 1.8 км авто зам барих чигийг тэмдэглэж, Булган сумын ЗДТГ-ын холбогдох албан тушаалтнуудад шинээр баригдах авто замын ерөнхий байдлыг танилцуулав.

  • Авто замын хяналтын инженерт улсын байцаагчийн эрх олгуулах асуудлыг шийдвэрлүүлэхээр Зам, тээврийн яамны Авто замын бодлогыг хэрэгжүүлэх газрын дарга Р.Ононд албан бичиг хүргүүлэв.

  • Оны эхний 5 сарын байдлаар  зам, тээврийн хяналт шалгалтад 680 тээврийн хэрэгсэл эзэмшигч,  1181 зорчигч хамрагдав. Үүнээс 154 зөрчил илрүүлж,  103 зөрчлийг арилгуулан,  40 захиргааны зөрчилд 965.4 мянган төгрөгний торгууль, шийтгэвэрийн арга хэмжээ авав. Зөрчил арилгуулах тухай албан шаардлагыг холбогдох аж ахуйн нэгжид хүргүүлж, гүйцэтгэлд хяналт тавьж ажиллаж байна.

 
Онцлог: Аймгийн Засаг дарга, Зам, тээврийн сайдтай байгуулсан гэрээний хэрэгжилтийг хангах зорилгоор улсын чанартай авто зам, замын байгууламжийн ажлын явцад хяналт хийж илэрсэн зөрчлийн талаар холбогдох шатны албан тушаалтнуудад танилцуулга хүргүүлэв.

Эх сурвалж: www.bulgan.gov.mn
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж