Сонирхогчдын волейболын УАШТ болно

Хуучирсан мэдээ: 2013.05.29-нд нийтлэгдсэн

Сонирхогчдын волейболын УАШТ болно

Монголын волейболын холбооноос зохион байгуулж буй сонирхогчдын Улсын аварга шалгаруулах тэмцээн ирэх зургаадугаар сарын 3-9-ны өдрүүд Спортын төв ордонд болно. Тус тэмцээнд эрэгтэй 19, эмэгтэй зургаан баг оролцохоор мэдүүлгээ өгч, өнөөдөр тус техникийн зөвөлгөөний хурал боллоо.

Энэ жил оролцох багуудын тоо нэмэгдэж 20 орчимд хүрсэн нь волейболын спортоор хичээллэж, сонирхогч нар улам ихэссэнийг харууллаа. Тэмцээнд Олон улсын мастер Л.Баатархүрээ, С.Амгаа, Л.Нарантуяа нарын шилдэг мастеруудаар ахлуулсан баг оролцож байна.

Энэ удаагийн тэмцээнд клубуудын “Хаврын тэргүүн шалгаруулах” тэмцээнд
оролцсон тамирчид оролцохг
үй бөгөөд сонирхогчийн
зэрэглэлд зохион байгуулан аж ахуйн нэгж, спорт хороод, клуб, их дээд
сургуулиудын дунд нээлттэй явагдаж байна.

Тэмцээний нээлтийн ажиллагаа зургаадугаар сарынд 4-нд 12.00 цагаас Спортын төв ордонд болно.

Тэмцээнд Сүхбаатар дүүрэг, “Аврагч” спорт хороо, МУИС, Сэрүүлэг дээд сургууль болон Хэнтий, Төв, Ховд, Өмнөговь аймгаас баг тамирчид оролцож буй.

Нийт оролцож буй багуудыг танилцуулбал:


Тэмцээний тоглолтын хуваарь болон багуудын танилцуулгыг эргэн мэдээлэх болно.

Ч.БОЛ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж