”GREEN AWARDS”-ын эздийг жил бүр шалгаруулна

Хуучирсан мэдээ: 2010.06.06-нд нийтлэгдсэн

”GREEN AWARDS”-ын эздийг жил бүр шалгаруулна

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Байгаль орчин, аялал жуулчлалын яам,
Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим хамтран энэ жилээс “Green Awards” шалгаруулах үйл
ажиллагааг жил бүр зохион байгуулах болов.

“Green Awards” шалгаруулалт жил бүр өөр ерөнхий сэдэвтэй байх ба энэ жил бүх нийтээр
мод тарих үйл ажиллагааг дэмжин “Ойн менежмент-ногоон байгууламж” сэдвийн
дор “Монголоо ногооруулъя” уриатайгаар зарлалаа. Шалгаруулалт ирэх жилийн зургадугаар сарын 5-ны өдөр “Ногоон хивсний
ёслол”-оор болох аж. Бүтэн жилийн
турш бүх нийтээрээ бүтээн байгуулалтаараа өрсөлдөх энэ
уралдааны шагналын сан 120-300 сая төгрөг юм байна. “Green
Awards”-ын номинацийг дараах хүснэгтээс сонирхоно уу.

Номинаци

Салбар

1

Экологийн элч

Улс төр

Урлаг

Спорт

Иргэн

2

Ногоон орон нутаг

Аймаг

Дүүрэг

3

Ногоон байгууллага

Төрийн байгууллага

Хувийн хэвшлийн байгууллага

4

Ногоон шошгот бүтээгдэхүүн

Болзол хангасан хэдэн ч бүтээгдэхүүн байж болно.

5

Ногоон байгууламж

Нэг байгууллага

6

Ногоон үйлдвэрлэл

Болзол хангасан үйлдвэр

7

Ногоон хэвлэл

Телевиз

Радио, FM

Сонин, сэтгүүл

Вэб сайт

8

Экологийн шилдэг боловсрол олгогч

Их, дээд сургууль

ЕБСургууль

Цэцэрлэг

9

Хариуцлагатай уул уурхай

 

10

Экологийн шилдэг хөрөнгө оруулагч

Дотоодын байгууллага

Гадаадын байгууллага

Оюуны хөрөнгө оруулагч

 

Б.СҮРЭН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж