“But for the Grace of God", “Somebody Like You" бүтээлүүдээрээ хөгжмийн ертөнцөд танигдсан каунтри дуучин Кейт Урбан “Fuse” нэртэй шинэ цомгоо ирэх есдүгээр сард фэнүүддээ хүргэхээр болжээ. Урбан “Get Closer” цомгоо гаргаснаас хойш дахин шинэ цомог гаргаагүй тул фенүүдийнх нь хувьд удаан хугацааны хүлээлт үүсээд байсан билээ.
Сүүлийн үед олон сая үзэгчтэй “Америкийн шүтээн” шоуны шүүгчээр ажиллах болсон тэрээр шинэ цомгоо ирэх есдүгээр сарын 10-ны өдөр хүргэх болно гэдгээ өнөөдөр албан ёсоор мэдэгджээ. “Fuse" түүний найм дахь бие даасан цомог юм.
“Capitol Records”-д бичүүлсэн “Get Closer” цомог нь тухайн үедээ chart-уудын шилдгүүдийн эгнээнд удаа дараа бичигдэж байжээ.
Э.АНХТУЯА