“Чойжин ламын музей”-н засварын талаар хуралджээ

Хуучирсан мэдээ: 2013.05.29-нд нийтлэгдсэн

“Чойжин ламын музей”-н засварын талаар хуралджээ

Саяхан “Чойжин ламын сүм музей”-н сэргээн засварлалтын ажлыг гүйцэтгэж буй “Сүлд Уул” ХХК-ийн захирал Л.Энх-Уяа, “Сүлд проект” ХХК ерөнхий архитектор Г.Нямцогт, Соёл  урлаг хөгжүүлэх сангийн мэргэжилтэн Г.Дамчаа, Соёлын өвийн төвийн захирал Г.Энхбат, “Чойжин ламын сүм музей”-н захирал Н.Ангирмаа болон ССАЖЯамны холбогдох удирдлага, мэргэжилтэн нар  оролцсон тус музейн сэргээн засварлалтын технологийн асуудлаарх хурал болжээ. “Чойжин ламын сүм музей”-н хэрмийн  нийт  урт 415 метр, дөрвөн тал, нийт 126 хэсэгтэй бөгөөд тусгаарласан нэг хэрэмтэй ажээ.  “Чойжин ламын сүм музей”-н хэрмийн хэсгүүдийг 1960-аад он, 1988 он, 2012 онд тус тус сэргээн засварлаж байсан юм байна. Хэрмийн сэргээн засварлах үеийн нөхцөл байдлыг хурлаар авч хэлэлцээд 2012 онд БСШУЯамнаас шийдсэн технологийн горимыг хэвээр үлдээх шийдвэрийг гаргасан байна. Харин хэрмийн анхны технологи, материалаар  үлдээж болох тодорхой хэсгүүдэд бэхжүүлэлт хийн эх төрх байдлаар нь хадгалж үлдээхийг “Чойжин ламын сүм музей”-н захирал Н.Ангирмаа, “Сүлд уул” ХХК-ийн  захирал Л.Энх-Уяа нарт салбарын сайд Ц.Оюунгэрэл даалгажээ. Дашрамд сонирхуулахад “Сүлд-Уул” ХХК нь сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд түүх соёлын дурсгалыг сэргээн засварлах чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа  бөгөөд Эрдэнэ зуу хийд, Төвхөн хийд, Балдан бэрээвин хийд, Дамбадаржаалин хийд зэрэг томоохон сүм хийдийн сэргээн засварлалтын ажлыг гүйцэтгэсэн туршлагатай компани ажээ.

Т.ДАРХАН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж