Надаль, Содерлинг нар аваргын төлөө

Хуучирсан мэдээ: 2010.06.06-нд нийтлэгдсэн

Надаль, Содерлинг нар аваргын төлөө

Парис хотноо үргэлжилж буй талбайн теннисний Францын нээлттэй тэмцээний эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн финалын тоглолт өнөөдөр Рафаэль Надаль, Робин Соденлинг нарын хооронд өрнөнө. Өнгөрсөн жилийн тэмцээнд харамсалтайгаар ялагдал хүлээсэн Испанийн шилдэг тамирчин Надаль энэ жил даагаа нэхэх боломжтой болоод байна. Содерлингийн тухайд тэмцээний наймны нэг шигшээд дэлхийн номер нэг теннисчин Рожер Федерерийг хожсон бөгөөд хагас шигшээд Томаш Бердыктэй таван сет ширүүн өрсөлдөж, ялалт байгуулснаар финалд өрсөлдөх эрхээ авчээ. Харин Надаль хагас шигшээд Юрген Мельцерийг гурван сет дараалан төвөггүй хожсоноор аваргын төлөөх тоглолтод шалгарсан байна.
Шведийн шилдэг тамирчин Содерлинг ийнхүү хоёр дахь удаагаа “Их дуулга”-ын тэмцээнд финалдаж байгаа ба өмнө нь өнгөрсөн жилийн “Ролан Гаррос”-ын тэмцээнд Федерерт ялагдаж байжээ.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж