Якут дахь 2,2 тэрбум тоннын нөөцтэй Элга ордыг ашиглах лицензийг “Мечел”-ийн охин компани “Якутуголь” эзэмшиж байгаа юм. Лицензид заагдсан нөхцөлөөр “Якутуголь” компани нь жилд 9 сая тонн нүүрс олборлох хэмжээнд хүрэх төлөвлөгөөт ажлыг ирэх долдугаар сарын 1-нээс эхлүүлэх ёстой аж. Гэвч одоогоор 600 мянган тонн нүүрс олборлоод байна. Төслийг тогтвортой санхүүжүүлж чадсан тохиолдолд 3-4 жилийн дараа 9 сая тонн нүүрс олборлох хэмжээнд хүрнэ гэж шинжээчид үзэж байгаа юм.
“Мечел” компани орд ашиглах лицензийг 2008 онд авснаас хойш Элга ордыг БАМ-тай холбох 316 км төмөр замын бүтээн байгуулалтад хоёр тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн байна. Өөрөөр хэлбэл, ихэнх хөрөнгө оруулалт нь төмөр зам барих төсөлд зориулагджээ. Одоо “Мечел” компани Оросын “ВЭБа” банкинд Элга ордын төслийн болоод төмөр замын тодорхой хувийг санал болгосныхоо хариуд хоёр тэрбум ам.долларын санхүүжилт хүсээд байна.
Э.Од
www.mongolianminingjournal.com
www.journalism.mn