
Манай улсын хувьд нийслэлдээ нарийн мэрэгэжлийн эмнэлэгүүд нь төвлөрсөн байдаг тул хөдөө орон нутгийн иргэд эмнэлгийн үйлчилгээ авахад бэрхшээлтэй байдаг. Хөдөө орон нутагт нарийн мэргэжлийн эмч нар ч дутагдалтай байгаа тул ямар нэг өвчтөнг эмчилж, оношилж чадахгүй байгаа тохиолдолд энэхүү Телемедицины системыг ашиглаж, нарийн мэргэжлийн эмч нараас шууд зөвлөгөө авч, эмчилгээгээ явуулах боломжтой ажээ.
Швейцарийн хөгжлийн агентлагаас 2008 оноос эхлэн “Монтелнэт” хэмээх энэхүү төслийг хэрэгжүүлж, Улаанбаатар хотын нарийн мэргэжлийн зургаан төв болон 21 аймгийн нэгдсэн эмнэлгүүдэд зайн оношлогооны гурван багц төхөөрөмж нийлүүлснээс гадна 600 гаруй эмч мэргэжилтнийг сургалтад хамруулсан байна. Энэхүү алсын зайн оношлогооны төхөөрөмжөөр одоогийн байдлаар давхардсан тоогоор нийт 30 орчим мянган тохиолдлыг зайнаас хэлэлцэн оношлогоо сургалт явуулснаас 2000 орчим тохиолдолд нь гадны өндөр мэргэжлийн эмч мэргэжилтнүүдтэй хамтран ажиллажээ.
Уг алсын зайн оношлогооны аппарат нь интернэт ашиглан сүлжээ хоорондоо оношлогоо эмчилгээ явуулдаг. Манай улсын 21 аймаг бүгд шилэн кабелиар холбогдсон тул энэхүү төхөөрөмжийг бүрэн ашиглах боломжтой гэж Эрүүл мэндийн дэд сайд Ж.Амарсанаа онцлов.