Хүүхдийн жүжгийн өдрүүд хойшилжээ

Хуучирсан мэдээ: 2013.05.29-нд нийтлэгдсэн

Хүүхдийн жүжгийн өдрүүд хойшилжээ

Нийслэлийн “Улаанбаатар” чуулга, Ардын жүжигчин, Төрийн хошой шагналт Б.Дамдинсүрэнгийн нэрэмжит  “Монгол  туургатан” театр, “Хөх гацуурхан” театрын хамт олонтой хамтран Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан “Гэрэлт ертөнц” хүүхдийн жүжгийн өдрийг зохион байгуулж байгаа билээ. Тэгвэл “Гэрэлт ертөнц” хүүхдийн жүжгийн үзэсгэлэн  энэ сарын сүүлээр нээлтээ хийж, багачуудтай уулзах байсан ч үзэгчдийн хүсэлтээр зургадугаар сарын 07-12-ны өдрүүдэд тоглогдохоор болж хойшилжээ. Тус театр нь 5-10, 11-16 гэсэн хоёр насны ангиллаар бүтээлээ бэлдээд байсан юм.

Т.ДАРХАН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж