Б.Цогтгэрэлийг шүүх хурал хойшилжээ

Хуучирсан мэдээ: 2013.05.29-нд нийтлэгдсэн

Б.Цогтгэрэлийг шүүх хурал хойшилжээ

МАН-ын Мэдээллийн технологийн хэлтсийн дарга Б.Цогтгэрэлийн хэргийг өнөөдөр Нийслэлийн давж заалдах шатны шүүхэд шүүх байсан ч тодорхойгүй хугацаагаар хойшлуулжээ. Учир нь Б.Цогтгэрэлийн өмгөөлөгч Сэлэнгэ аймагт эмчлүүлж байгаа, нэхэмжлэгч өмгөөлөгч авахыг хүссэн зэрэг шалтгаанаар шүүх хурлыг хойшлуулсан байна. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр бусдын нэр хүндэд ноцтойгоор халдсан гэж буруутгагдсан Б.Цогтгэрэл Чингэлтэй дүүргийн шүүхээс оноосон  20 сая төгрөгийн торгууль төлөх шийдвэрийг эсэргүүцэж, ийнхүү давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаад байгаа юм. 

Б.Цогтгэрэл нь өнгөрсөн оны арваннэгдүгээр сард болсон орон нутгийн сонгуулийн үеэр Орхон аймагт нэр дэвшсэн н.Улаанхүүг хүний аминд хүрсэн хэмээн хэвлэл, мэдээллийн хэрэгслээр зарлаж, бусдыг хүнд гэмт хэрэгт гүтгэсэн болохыг анхан шатны шүүхээс тогтоосон.

Д.ЖАРГАЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж