
Хятадын хакерууд дахиад л АНУ-ын эсрэг дайралт хийжээ. Энэ удаад тэд АНУын зэвсгийн систем рүү нэвтэрч, байлдааны нисэх онгоц, шумбагч онгоц, пуужин эсэргүүцэх системийн загваруудыг хулгайлсан байна. Хакеруудын олж авсан мэдээлэл дунд “PAC-3” пуужингийн систем, “THAAD” пуужин эсэргүүцэгч, “Aegis BMD” тэнгисийн пуужингаас хамгаалах систем, “F/A-18” байлдааны нисдэг тэрэг, “V-22 Osprey” онгоц, “Black Hawk” нисдэг тэрэг, “Littoral” тэнгисийн байлдааны хөлөг онгоц зэрэг цэргийн сүүлийн үеийн техник, хэрэгслийн загварууд багтаж байгаа аж. Түүнчлэн хакерууд АНУ-ын хамгийн өндөр үнээр бий болгосон зэвсгийн систем болох “F-35 Joint Striker Fighter”-ын хөтөлбөрийг ч мөн хулгайлсан байна. Энэ нь ойролцоогоор 1.4 их наяд ам.долларын өртөгөөр бүтсэн аж. АНУ-ын Пентагоны зүгээс хакеруудын халдлагад шууд БНХАУ-ыг сэжиглэж байгаа юм байна.
Үүнээс өмнө өнгөрсөн хоёрдугаар сард АНУ-ын цахим халдлагаас хамгаалах “Mandiant” фирмийн зүгээс Шанхайд байрлах Хятадын цэргийн нэгж жилийн хугацаанд АНУ-ын 140 гаруй компанийг хакердсан гэж мэдээлж байсан билээ. Тус фирмээс мэдээлснээр хакерууд голдуу хохирогчдоос шинэ бүтээгдэхүүний ноорог, үйлдвэрлэлийн төлөвлөгөө, загвар, туршилтын үр дүн, бичиг баримтын үнэлгээ, гэрээ хэлэлцээрийн төлөвлөгөө зэрэг хэрэгцээт баримт бичгийг хулгайлдаг байна.
Б.АНХТУЯА