Бааварыг гурван сар баривчлах шийдвэр гарлаа

Хуучирсан мэдээ: 2013.05.29-нд нийтлэгдсэн

Бааварыг гурван сар баривчлах шийдвэр гарлаа

“Дижитал”
хамтлагийн ахлагч Ш.Батбаяр буюу Баавар, түүний хамсаатан
Т.Алтай, Г.Адьяасүрэн нарын гурван хүнд холбогдох хар тамхи хэрэглэсэн,
бусдад худалдахыг завдсан хэргийг  Шүүх хурал Чингэлтэй дүүргийн
шүүхэд болж өндөрлөлөө. Шүүх хурлаас 
Т.Алтайд долоон жил, Ш.Батбаяр буюу Баавар, Г.Адьяасүрэн нарт гурван сарын хугацаанд баривчлах ял оноосон байна. Ингэхдээ Бааварын өмнө нь цагдан хоригдсон болон эмнэлэгт хэвтсэн 77 хоногийн хугацааг ял эдэлсэнд тооцно. Тэгэхээр Баавар ердөө 23 хоногийн дараа суллагдах нь.

Шүүх хурал өглөөний 08.30 цагт эхэлж, хэвлэлийнхэнд хаалттай үргэлжилсэн юм. Хуралд даргалагч шүүгчээр Г.Есөн-Эрдэнэ, улсын яллагчаар Ж.Ганцэцэг нар оролцлоо.

Хар тамхины хэрэгт холбогдох уг шүүх хурал өнгөрсөн гуравдугаар сард болох байсан ч Баавар шүүх
хурал болохын өмнө Цагдан
хорих 461 дүгээр ангийн тусгаарлах өрөөнд саатуулагдаж байхдаа галд
түлэгдсэн тул Шүүх хурлыг тодорхойгүй хугацаагаар түдгэлзүүлээд байсан
юм.
Тэрээр 40 хувийн түлэгдэлтэй хоёр сар орчим эмнэлэгт хэвтэж байгаад
тавдугаар
сарын 9-нд эмнэлгээс гарч, батлан даалтад байсан юм.

С.ОТГОН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж