Татварын ерөнхий газрыг шалгалаа

Хуучирсан мэдээ: 2010.06.06-нд нийтлэгдсэн

Татварын ерөнхий газрыг шалгалаа

Баасан гарагт УИХ-ын гишүүн  Ш.Сайхансамбуу, УИХ-ын гишүүн Х.Баделхан нар Татварын ерөнхий газарт ажиллалаа.
ҮТЕГ-ын дарга Ц.Оюунбаатар УИХ-ын гишүүдийг хүлээн авч Улсын төсвийн орлогын төлөвлөгөөний  биелэлт, татварын өрийн барагдуулалт, үүссэн шалтгаан, маргаан болон хянан шийдвэрлэх арга хэмжээний үр дүн, татвар ногдуулалт, төлөлтийн өнөөгийн байдал, албан хаагчдынхаа сахилга, хариуцлагыг сайжруулж, нийгмийн асуудлыг шийдвэрлэх талаар зохион байгуулсан ажил, татварын улсын нэг байцаагчид ногдож буй татвар төлөгч аж ахуйн нэгжийн норм, нормативын мөрдөлтийн талаар танилцууллаа.
Ажлын хэсгийн гишүүд татварын байгууллагын үйл ажиллагааг татвар төлөгчдөд нээлттэй байлгах, шуурхай соёлтой үйлчилгээг үзүүлэх, татварын боловсролыг олгох, харилцан итгэлцэл дээр суурилсан татварын үйлчилгээг хэрэгжүүлэх талаар анхаарууллаа. Энэ нь УИХ-ын Төсвийн байнгын хорооны Ажлын хэсгийн хүрээнд хийх шалгалт бөгөөд Улсын төсвийг бүрдүүлэх чиглэлээр Үндэсний Татварын Ерөнхий газраас  зохион байгуулж буй үйл ажиллагааг шалган, туслах зорилготой юм.

Б.Энхмандах

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж