Оношлогоо хийгээд татварын ялгаа

Хуучирсан мэдээ: 2013.05.29-нд нийтлэгдсэн

Оношлогоо хийгээд татварын ялгаа

Баянзүрхийн товчооны ойролцоох автозамын нэгдүгээр эгнээ сүүлийн өдрүүдэд автомашины зогсоол болон хувираад байна. Замын нэгдүгээр эгнээнд зуу гаруй автомашин дугаарлан зогссоноос болж Амгалан, Гачуурт, Налайх, Хужирбулангаас хотын төвийг зорих машинууд бараг л “мөлхөж” байв. Энэ бүхэн Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар хураалтын хугацаа дуусахад ердөө гуравхан хоногийн хугацаа үлдсэнээс үүджээ. Гэтэл жолооч нар автомашины албан татварыг оношлогоотой андуурч очин, дугаарлах нь их байна хэмээн албаны эх сурвалжууд хэлж байна. Иймээс жолооч нарт зориулан дараахи мэдээллийг албаны хүмүүсээс тодруулан бэлтгэлээ. 

Автомашины албан татвар, оношлогоо хоёр ямар ялгаатай вэ?

Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварыг жолооч нар жил бүрийн зургадугаар сарын 1-нээс өмнө төлөх үүрэгтэй. Энэ татвар нь автомашины ангилал, цилиндрийн багтаамжаас хамааран янз бүр байдаг аж. Харин автомашины оношлогоо нь улирал, сар харгалзахгүйгээр жилдээ нэг удаа оношлуулж, хөдөлгөөнд оролцох эрхээ авахыг хэлж байгаа юм. Жолооч нар оношлогоо, татварын ялгааг тэр бүр сайн мэддэггүйгээс нийслэлд байгаа гурван оношлогооны төв жил бүрийн тавдугаар сард ачаалалтай ажиллаж эхэлдэг бололтой. “Нийслэлийн хэмжээнд 26 цэгт автомашины албан татвар хураах цэгийг уртасгасан цагаар ажиллуулж байгаа. Гэтэл иргэд ирэх зургадугаар сарын 1-ний дотор заавал оношлуулж байж, татвараа төлөх ёстой гэж ташаа ойлгосноос ийнхүү оочир, ачаалал үүсгэж байгаа юм. “Баянзүрх оношлогооны төв”-д өнөөдрийн байдлаар 29160 тээврийн хэрэгсэл оношлогоонд ороод байна. Угтаа бол тээврийн хэрэгслийн оношлогоонд өнгөрсөн жилийн хэдэн сард орсон яг тэр сардаа л амжиж ороход асуудалгүй” гэж Баянзүрх оношлогооны төвийн менежер  н.Буянхүү ярьсан юм.

Оношлогоонд хэрхэн хамрагдах вэ?

Автомашины оношлогоо гэдэг нь тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдал, аюулгүй ажиллагааг шалгаж, нэг жилийн турш автозамын хөдөлгөөнд оролцох эрх олгохыг хэлдэг. Нийслэлд Баянзүрх дүүргийн товчооны дэргэд, Гурвалжингийн гүүрний цаана байрлах “Хөсөг трейд”, Хуучнаар Ачаа тээврийн газрын дэргэдэх “Сонгинохайрхан" зэрэг гурван цэгт автомашиныг оношилж байна. Мотоцикл, чиргүүл таван мянга, суудлын автомашин арван мянга, том оврын автомашин, микро, автобус 15 мянган төгрөгөөр оношлуулах юм байна. Харин тээврийн хэрэслийн гэмтлээс шалтгаалан оношлогоонд тэнцээгүй автомашиныг гэмтлээ засуулж ирсний дараа дахин оношилж, зөвшөөрөл олгож байгаа гэнэ. Мөн оношлогоонд орсон автомашинууд агаарын бохирдлын төлбөр болох 1800-9000 төгрийн хураамж төлөх шаардлагатай гэнэ.

Хар тень, бүдүүн яндантай автомашинд зөвшөөрөл олгохгүй

Оношлогооны явцад ихэнх тээврийн хэрэгслийн тоормозны систем, тэнхлэг тохиргооны гэмтэл, хорт утааны үзүүлэлт өндөр гарах зэрэг гэмтэл илэрч байгаа тухай мэргэжилтнүүд анхааруулж байна.  Мөн шил, гэрлэндээ битүү хар тень наасан, чанга дуутай буюу бүдүүн яндантай, давтамжтай дугардаг сигналтай автомашиныг оношлогоонд тэнцүүлэлгүй, зөрчлөө арилгах шаардлага тавьж байгаа аж. Оношлогооны төв бүх өдрүүдэд 08.00-20.00 цагийн хооронд ажиллаж байгаа бөгөөд оношлогоонд 260-310 автомашин орж байгаагийн 20 орчим хувь нь оношлогоонд “бүдэрч” байгаа гэнэ.

Хэдэн төгрөгийн татвар төлөх вэ?

Нийслэлийн Засаг даргын захирамжаар автотээврийн хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр хураах ажил өнгөрсөн гуравдугаар сарын 01-нээс эхэлсэн. Харин татвар хураалт ирэх зургаадугаар сарын 01 буюу гурван өдрийн дараа дуусах гэж байна. Хэрэв энэ хугацаанд амжин татвараа төлөхгүй бол ирэх сараас эхлэн автомашины хөдөлгөөнд оролцуулахгүй гэдгийг холбогдох байгууллагаас анхааруулж байна. Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн жилийн албан татварыг дараахи хэмжээгээр тогтоодог аж. Үүнд:

Автотээврийн болон өөрөө явагч
хэрэгслийн төрөл

Жилд ногдуулах албан татварын
дээд, доод хязгаар /төгрөгөөр/

Улаанбаатар хот, Дархан-Уул, Орхон
аймгийн төвийн сумд

Бусад сумд

1

2 дугуйтай мотоцикл

2 000-3 000

1 800-2 700

2

З дугуйтай мотоцикл

3 000-4 500

2 800-4 200

3

Суудлын автомашин:

/Цилиндрийн багтаамжийн нэг см3
тутамд төгрөгөөр/

а/ 2001 смЗ хүртэл

16-24

14-21

б/ 2001-3001 смЗ хүртэл

18-27

16-24

в/ 3001 смЗ болон
түүнээс дээш

22-33

20-30

4

Микроавтобус /15 хүртэл суудалтай/

35 000-52 500

28 000-42 000

5

Автобус

52 000-78 000

40 000-60 000

6

Ачааны автомашин:

1/ 1 хүртэл тн-ын даацтай

25000-37 500

20 000-30 000

2/ 1-2 тн-ын даацтай

35 000-52 500

28 000-42 000

З/ 2-3 тн-ын даацтай

45 000-67 500

36 000-54 000

4/ 3-5 тн-ын даацтай

55 000-82 500

44 000-66 000

5/ 5-8 тн-ын даацтай

80 000-120 000

64 000-96 000

6/ 8-10 тн-ын даацтай

90 000-135 000

72 000-108 000

7/ 10-20 тн-ын даацтай

100 000-150 000

80 000-120 000

8/ 20-30 тн-ын даацтай

140 000-210 000

120 000-180 000

9/ 30-40 тн-ын даацтай

180 000-270 000

160 000-240 000

10/ 40-50 тн-ын даацтай

220 000-330 000

200 000-300 000

11/ 50-60 тн-ын даацтай

280 000-420 000

240 000-360 000

12/ 60-70 тн-ын даацтай

320 000-480 000

280 000-420 000

13/ 70-80 тн-ын даацтай

360 000-540 000

320 000-480 000

14/ 80-90 тн-ын даацтай

400 000-600 000

380 000-570 000

15/ 90-100 тн-ын даацтай

440 000-660 000

420 000-630 000

16/ 100 тн-оос дээш даацтай

480 000-720 000

440 000-660 000

7

Тусгай зориулалтын автомашин

16 000-24 000

15 000-22 500

8

Трактор, өөрөө явагч бусад
хэрэгсэл

14 000-21 000

11 200-16 800

9

Бага оврын трактор

7 000-10 500

5 600-8 400

10

Чиргүүл /даацын 1 тонн тутамд/

5 500-8 250

5 500-8 250

Иргэд татвараа төлөхөөр очихдоо иргэд тээврийн хэрэгслийн гэрчилгээ, АТБӨЯХАТ төлөгчийн гэрчилгээ, иргэний үнэмлэх зэрэг бичиг баримтыг бүрдүүлсэн байх шаардлагатай аж.

Хаана татвараа төлөх вэ?

Одоогийн байдлаар нийслэлийн төвийн зургаан дүүрэгт 23 цэгт татвар ,төлбөр хураах нэг цэгийн үйлчилгээг нээсэн бөгөөд Багахангай, Багануур, Налайх дүүргүүдийн татвар хураах хэлтэст нэг цэгийн үйлчилгээг байгуулан ажиллаж байгаа аж.

Автотээвэр болон өөрөө явагч хэрэгсэлийн албан татвар, Агаарын бохирдолын төлбөр хурааж байгаа цэгүүдийн байршил:

Дүүргүүд

Байршил

Хамрагдах хороод

Цагийн хуваарь

Хугацаа

Ажлын өдөр

Амралтын өдөр

Хан-Уул

дүүргийн татварын

хэлтэс

ХУД-ийн Татварын хэлтсийн байр 03 тоот өрөө

Дүүргийн бүх хороод

08.00-12.00 13.00-20.00

09.00-12.00 13.00-18.00

2013.04.22-05.31

15-р хорооны байр / Шинэ өглөө
хотхон /

08.00-12.00 13.00-20.00

09.00-12.00 13.00-18.00

2013.04.22-05.31

Яармаг 8-р хороо 1-4 тоот төв зам дагуу нүүрний
эгнээ Иргэн Энх-Амгалангийн
үйлчилгээний төв.

08.00-12.00 13.00-20.00

09.00-12.00 13.00-18.00

2013.04.22-05.31

Баянгол дүүргийн татварын

хэлтэс

БГД-ийн Засаг даргын Тамгын газар /Нэг цонхны үйлчилгээ/

Дүүргийн бүх
хороод

08.00-12.00 13.00-20.00

09.00-12.00 13.00-18.00

2013.04.22-05.31

БГД 20-р хороо Хөсөг
компаний байр /Оношлогоо/

08.00-12.00 13.00-20.00

09.00-12.00 13.00-18.00

2013.04.22-05.31

БГД-ийн Татварын хэлтсийн байр / Вокзалын хажууд хуучнаар
хотын гаалийн байр /

08.00-12.00 13.00-20.00

09.00-12.00 13.00-18.00

2013.04.22-05.31

БГД-ийн 7-р хорооны байр /Дүүхээ
т
өвийн урд /

08.00-12.00 13.00-20.00

09.00-12.00 13.00-18.00

2013.04.22-05.31

БГД-ийн 18-р хорооны байр / Минж плазагийн урд /

08.00-12.00 13.00-20.00

09.00-12.00 13.00-18.00

2013.04.22-05.31

Баянзүрх дүүргийн татварын

 хэлтэс

БЗД-ийн Татварын хэлтсийн байр / 13-р хороолол БОБО төвд
/

Дүүргийн бүх
хороод

08.00-12.00 13.00-20.00

09.00-12.00 13.00-18.00

2013.04.22-05.31

17-р хорооны байр / Да Хүрээ
захын нэг цэгийн
үйлчилгээний байр /

08.00-12.00 13.00-20.00

09.00-12.00 13.00-18.00

2013.04.22-05.31

3-р хорооны байр / Сансар үйлчилгээий
т
өвийн баруун урд талд /

08.00-12.00 13.00-20.00

09.00-12.00 13.00-18.00

2013.04.22-05.31

Баянзүрх Оношлогооны төвийн
байр / Авто вокзал /

08.00-12.00 13.00-20.00

09.00-12.00 13.00-18.00

2013.04.22-05.31

БЗД-ийн Эрүүл мэндийн нэгдлийн ард 5-р хорооны
байранд

08.00-12.00 13.00-20.00

09.00-12.00 13.00-18.00

2013.04.22-05.31

Сонгино

хайрхан  дүүргийн татварын

хэлтэс

СХД-ийн татварын хэлтсийн байранд

Дүүргийн бүх
хороод

08.00-12.00 13.00-20.00

09.00-12.00 13.00-18.00

2013.04.22-05.31

Цамбагаравын хойд талд 14-р хорооны байр

08.00-12.00 13.00-20.00

09.00-12.00 13.00-18.00

2013.04.22-05.31

10-р хороо Баянхошууны шинэ эцэс "Наран арт"
дэлг
үүрийн байранд

08.00-12.00 13.00-20.00

09.00-12.00 13.00-18.00

2013.04.22-05.31

4-р хороо "Арвайн үндэс"
ХХК-ний байранд

08.00-12.00 13.00-20.00

09.00-12.00 13.00-18.00

2013.04.22-05.31

Сонгино хайрхан дүүргийн 20-р хороо Авто оношлогооны
байранд

08.00-12.00 13.00-20.00

09.00-12.00 13.00-18.00

2013.04.22-05.31

Чингэлтэй дүүргийн татварын хэлтэс

Чингэлтэй дүүргийн ЗДТГ-ын нэг цонхны үйлчилгээний
танхим

Дүүргийн бүх
хороод

08.00-12.00 13.00-20.00

09.00-12.00 13.00-18.00

2013.04.22-05.31

18-р хорооны байр /7-н буудлын эцэст Лха түшигт
т
өвд /

08.00-12.00 13.00-20.00

09.00-12.00 13.00-18.00

2013.04.22-05.31

12-р хорооны байр / Дэнжийн 1000 Нарантуул-2 худалдааны
тєвд /

08.00-12.00 13.00-20.00

09.00-12.00 13.00-18.00

2013.04.22-05.31

Сүхбаатар дүүргийн
татварын хэлтэс

Дамбын цагдаагийн пост уруудаад зам дагуу 15-р хорооны
байранд

Дүүргийн бүх
хороод

08.00-12.00 13.00-20.00

09.00-12.00 13.00-18.00

2013.04.22-05.31

СБД-ийн татварын хэлтсийн байранд / Тод таур цамхаг /

08.00-12.00 13.00-20.00

09.00-12.00 13.00-18.00

2013.04.22-05.31

13-р хороо 5-н буудал / Жижиг Дунд үйлдвэрлэлийн
байранд /

08.00-12.00 13.00-20.00

09.00-12.00 13.00-18.00

2013.04.22-05.31

Улаанбаатар их дэлгүүрийн зүүн
талд 4-р хорооны байранд /

08.00-12.00 13.00-20.00

09.00-12.00 13.00-18.00

2013.04.22-05.31

СБД 6-р хороо Дүүргийн ЗДТГ-ийн нэг цонхны үйлчилгээний
байранд

08.00-12.00 13.00-20.00

09.00-12.00 13.00-18.00

2013.04.22-05.31




Д.ЖАРГАЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж