Нийтлэлийг: nationalgeographic.mn
Жеймс Харрисон 14 настай байхдаа
цээжиндээ мэс засал хийлгэж, энэ үеэрээ бараг 13 литр цусыг доноруудаас хүлээн
авсан гэдэг. Амийг нь аварсан ачит хүмүүст талархсан Харрисон заавал цусны
донор болж хүмүүст туслана гэж шийджээ.
Тиймээс тэрбээр 18 нас хүрэнгүүтээ (Австралийн хуулиар 18 нас хүрсэн хүн цусны
донор болох ёстой) цусаа байнга хандивлах болсон юм. Эдүгээ 77 нас хүрсэн
Харрисон гуай тэр цагаас хойш 1000 гаруй удаа цусаа хандивлаад байна. Энэ нь
үнэхээр бишрэм үйл хэрэг, түүнээс гадна Харрисоны цусны сийвэн нь онцгой
гэдгийг тооцвол түүнийг баатрын хэмжээнд өргөмжлөх ёстой болно.
Түүний цусанд Ресусын өвчин гэгддэг хурц хэлбэрийн цусны дутагдлын өвчнийг
эсэргүүцдэг маш ховор, тун хүчтэй эсрэг биет байдаг. Ийм онцгой цустай учраас
эмч нар түүнийг уг өвчнийг анагаах эм, бэлдмэл гаргаж авахад туслахыг хүссэн
билээ. Түүний ачаар RhoGAM хэмээх Anti-D хэмээх вакциныг гаргаж авсан юм.
Харрисон нийт 56 жилийн турш цусаа хандивлахдаа 2 сая гаруй хүүхдийн амь насыг
аварсан гэсэн судалгаа гарчээ. Түүний цусны онцгой сийвэн нь Ресусын өвчнийг
эдгээдэг нь тогтоогдсон учир олон мянган жирэмсэн эхчүүд болон дөнгөж төрсөн
хүүхдүүдийг ийм өвчтэй болхоос нь сэргийлэн өгсөн юм.
Дашрамд дурдахад цуснаас ялгаатай нь цусны сийвэнг долоо хоногт 2-3 удаа өгч
болдог.
Ж.Харрисон нь олон улсад алтан гартай хүн хэмээн алдаршсан билээ.