Сүүлийн арав гаруй жилийн хугацаанд японоос нэг ч аварга төрсөнгүй. Арван жилийн хугацаанд 60 гаруй башё болсон гээд тооцож үзэх юм бол 50 удаад нь Монголын хоёрхон бөх түрүүлсэн байх жишээтэй. Энэ нь мэдээж Асашёорюү Д.Дагвадорж, Хакухо М.Даваажаргал нар юм. Гэтэл энэ амжилт улам бүр бат бэх болж, их аварга Хакухо М.Даваажаргал мэргэжлийн сумогийн дэвжээн дэх 25 дахь түрүүгээ хүртэж, Асашёорюү их аваргатай амжилтаараа энэ тэнцэн ирсэн энэ өдрүүдэд Мэргэжлийн сумо бөхийн холбоо Кисеносатод чиглэсэн ийм бодлого барьж эхэлсэн нь анхаарал татаж байна.
Учир нь Асашёорюү Д.Дагвадорж аваргыг ид барилдаанч үед нь элдэв хэл аманд оруулсаар дэвжээнээс буулгаж дөнгөсөн сумогийн холбоог монголчууд хардах нь зөв өө. Одоо Хакуход Асашёорюүгийн амжаагүйг гүйцээж, сумогийн түүхэн амжилтыг /Тайхо аваргын тогтоосон 32 түрүү/ тогтоох бүрэн боломж бий. Тиймээс аваргын энэ дайралтад ямар нэгэн байдлаар саад тавих вий гэсэн болгоомжлол Монголын үзэгчдэд төрж эхэлжээ. Сумогийн удирдлагууд цаашид юу сэдээ бол… Арай Хакуход сэм "мэх" бэлдсэн юм биш байгаа.
| Хацу башё | Хару башё | Нацу башё | Нагоя башё | Аки башё | Кюүшю башё |
2013 | Харумафүжи | Хакухо | Хакухо |
|
|
|
2012 | Баруто | Хакухо | Кёкүтэнхо | Харумафүжи | Харумафүжи | Хакухо |
2011 | Хакухо | цуцлагдсан | Хакухо | Харумафүжи | Хакухо | Хакухо |
2010 | Асашёорюү | Хакухо | Хакухо | Хакухо | Хакухо | Хакухо |
2009 | Асашёорюү | Хакухо | Харумафүжи | Хакухо | Асашёорюү | Хакухо |
2008 | Хакухо | Асашёорюү | Котоошю | Хакухо | Хакухо | Хакухо |
2007 | Асашёорюү | Хакухо | Хакухо | Асашёорюү | Хакухо | Хакухо |
2006 | Точиазума II | Асашёорюү | Хакухо | Асашёорюү | Асашёорюү | Асашёорюү |
2005 | Асашёорюү | Асашёорюү | Асашёорюү | Асашёорюү | Асашёорюү | Асашёорюү |
2004 | Асашёорюү | Асашёорюү | Асашёорюү | Асашёорюү | Кайо | Асашёорюү |
2003 | Асашёорюү | Чиётайкай | Асашёорюү | Кайо | Асашёорюү | Точиазума II |
2002 | Точиазума II | Мусашимару | Мусашимару | Чиётайкай | Мусашимару | Асашёорюү |
2001 | Таканохана | Кайо | Таканохана | Кайо | Котомицүки | Мусашимару |
2000 | Мусояама | Такаторики | Кайо | Акэбоно | Мусашимару | Акэбоно |