Майкл Жордан “NBA 2K11”-ийн хавтсанд

Хуучирсан мэдээ: 2010.06.06-нд нийтлэгдсэн

Майкл Жордан “NBA 2K11”-ийн хавтсанд

NBA-д зургаан удаа түрүү авч, таван удаа MVP шагналын эзэн болж, 14 удаа Бүх оддын тоглолтод сонгогдон оролцож байсан домогт сагсан бөмбөгч Майкл Жордан удахгүй нээлтээ хийх “NBA 2K11” видео тоглоомын хавтсанд байрлахаар болжээ. Нэрт тамирчны бизнессийн менежерийн мэдэгдсэнээр анх удаагаа Жордан тоглоомын хавтсанд зургаа авахуулж буй нь энэ гэнэ. Тэрбээр “Майкл өөрөө 2K Games-ийн алдартай тоглоомын хавтсанд зургаа байрлуулахаар сонгогдсондоо баяртай байгаа. Түүнчлэн тоглоомонд Жорданг багтаасан нь гайхалтай. Түүний фенүүд ихэнх нь 18-34 настай залуус байгаа. Тэд өнгөрсөн хугацаанд видео тоглоомонд яагаад Жордан байхгүй байгааг үргэлж асуудаг байлаа” гэжээ.
Жорданы “нисдэг” байдлыг тоглоомонд оруулахад хамгийн хэцүү байсан бөгөөд тоглоомыг бүтээсэн 2K Games студийн маркетингийн дэд ерөнхийлөгч Жейсон Аргентийн хэлснээр алдарт тамирчинг тоглоомынхоо нүүр хуудас болгоод зогсохгүй тоглоомондоо багтааж, сая сая бишрэгч, хөгжөөн дэмжигчдийнх нь хүсэлтийг гүйцэлдүүлэхийг зорьсон гэжээ. Аргент “Бид хамгийн шилдэг сагсан бөмбөгийн тоглоом бүтээж байгаа учир шилдэг тамирчдыг ч багтаах ёстой гэж бодож байна. Бидний зорилго бол сагсан бөмбөгийн агуу спортын өнгө төрх, мэдрэмжийг бодитоор илэрхийлэх явдал” гэжээ.
Гэхдээ одоогоор Жордан NBA-ын аль нэгт тоглогчийн хувиар багтах уу, эсвэл тоглоомчид олон үе шат тоглосны эцэст Жорданг нээх үү гэдэг нь нууц хэвээр байна.
PC болон бүх төрлийн тоглоомын консолд зориулсан “NBA 2K11” тоглоом аравдугаар сарын 5-нд нээлтээ хийх юм.
С.Цэлмэг
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж