Алга болсон хүүхдээ 15 жилийн дараа Facebook-ээс олжээ

Хуучирсан мэдээ: 2010.06.06-нд нийтлэгдсэн

Алга болсон хүүхдээ 15 жилийн дараа Facebook-ээс олжээ

Өмнөд Калифорнийн нэгэн эмэгэй 15 жилийн өмнө алга болсон хоёр хүүхдээ Facebook-ийн ачаар Флоридагаас олжээ. Хүүхдүүдийн эцэг нь болох Фаустино Утрера гэгч хоёр, гурван настай хоёр хүүхдээ дагуулаад 1995 онд гэрээсээ явсан бөгөөд ээж нь Facebook-ээс охиныхоо нэрийг оруулж хайгаад өнгөрөгч гуравдугаар сард охиноо олсон байна. Албаны хүмүүсийн ярьснаар өдгөө 17 настай охин, 16 настай хүү хоёр Флорида мужид бүртгэлтэй амьдарч байгаа ажээ. Гэхдээ хүүхдүүд хамаатан садныдаа бус огт танихгүй айлын асрамжинд байгаа ба төрсөн ээжийгээ огт танихгүй байгаа гэнэ. Ээж нь facebook-ээр охинтойгоо холбоо тогтоосон боловч охин нь харилцаагаа сэргээхийг хүсэхгүй байгаагаа хэлжээ.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж