Робот аваргууд өнөөдөр тодорно

Хуучирсан мэдээ: 2010.06.06-нд нийтлэгдсэн

Робот аваргууд өнөөдөр тодорно

Өнөөдөр Мишээл төвд Монголын робот сонирхогчдын холбоо, ШУТИС-ийн Мэдээлэл холбоо технологийн сургуулийн “Hightech” клубээс хамтран “RoboCup Mongolia 2010” анхдугаар тэмцээний ялагчид тодорно. Уг тэмцээнийг “Шинэлэг санаа-Шилдэг шийдэл-2010” уриан дор зохион байгуулж байгаа бөгөөд ерөнхий боловсролын сургуулийн сурагчид болон насанд хүрэгчид гэсэн хоёр ангиллаар өрсөлдөж байна. Тэмцээний хоёр ангилал тус бүр хөлбөмбөг, сумо, шугам даган гэсэн гурван төрлөөр зохиож ялагчдад 10 орчим сая төгрөгийн шагнал гардуулахаар төлөвлөжээ.

Тэмцээн нь олон улсын дүрмээр зохион байгуулагдах бөгөөд "RoboCup" олон улсын ашгийн төлөө бус байгууллагагаас зохион байгуулдаг уг тэмцээн нь өмнө нь олон оронд зохион байгуулагдаж байжээ.  
"RoboCup" төслийн эцсийн зорилго нь 2050 он гэхэд хөл бөмбөгийн дэлхийн шилдэг тамирчдаас бүрдсэн дэлхийн шигшээ багтай бүрэн автомат роботуудаас бүрдсэн роботын баг хөл бөмбөг тоглож хожих юм.

Б.Энхмандах

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж