зохион байгууллаа
Монголын Автомашины Дистрибьюторуудын Ассоциаци (МАДА) ТББ байгууллагаас зохион байгуулсан “АвтоЭкспо-2013” үзэсгэлэн худалдаа 5-р сарын 24-26-ны өдрүүдэд Дүнжингарав худалдааны төвийн гадаа талбайд амжилттай болж өндөрлөлөө. Энэхүү үзэсгэлэнд дэлхийн алдарт автомашин үйлдвэрлэгч брендүүдийг албан ёсны эрхтэйгээр Монголд төлөөлдөг компаниуд оролцож автомашинуудаа танилцуулсан бөгөөд байгууллага бүрзөвхөн эдгээр өдрүүдэд онцгой үнэ, тусгай төлбөрийн нөхцөл, Монголдоо анх удаагаа сонирхсон автомашиныхаа хурд, хүчийг туршилтын жолоодлогын тусгай зам дээр шалгаж үзэх боломжийг өгсөн.
МАДА-г 2012 оны 11 сард албан ёсны дистрибьютор компаниудын санаачлагаар үүсгэн байгуулсан ба ашгийн төлөө бус төрийн бус байгууллага аж.
Одоогийн байдлаар Вагнер Ази Автомотив /Ford, Land Rover/, Монгол Моторс Групп /Kia/, Монгол Хьюндай Автомотив /Hyundai/, Моннис Моторс /Nissan/, ЭМЭС ЭМ /Mercedes-Benz,Chrysler/, Наран Моторс /BMW/, Номин Моторс /Chevrolet/, Таванбогд Групп /Toyota, Volkswagen/зэрэг байгууллагын гишүүнчлэл бүхий 10 гаруй брендийг төлөөлсөн, нийтдээ Монгол улсын шинэ автомашины борлуулалтын зах зээлийн 90 гаруй хувийг эзэлдэг томоохон хүрээг хамарсан байгууллага юм.
Тус үзэсгэлэнгийн талаарх хэрэглэгч, үйлчлүүлэгчдийн сэтгэгдэл өндөр байсан тул “МАДА АВТО ЭКСПО”-ыг жил бүр уламжлал болгон зохион байгуулахаар болжээ.
Тус байгууллага ньавтомашины худалдаа, засвар үйлчилгээний салбарт нэгдмэл дуу хоолойгоор хамтран ажиллаж хэрэглэгчдийнхээ эрх ашгийг хамгаалах, худалдан авалт хийх таатай нөхцөлболомжийг бүрдүүлэх, өөр хоорондоо туршлага солилцох замаар гишүүн компаниудын үйлчилгээг сайжруулж, хэрэглэгчдэд найдвартай, баталгаат, байгаль орчинд ээлтэй тээврийн хэрэгсэл, үйлчилгээгээр хангах зорилго бүхий нийгэмд үйлчилдэг байгууллага ажээ.