БНАСАУ-ыг шийтгэж өгөхийг НҮБ-аас хүсэв

Хуучирсан мэдээ: 2010.06.05-нд нийтлэгдсэн

БНАСАУ-ыг шийтгэж өгөхийг НҮБ-аас хүсэв

Өмнөд Солонгос НҮБ-ын Аюулгүйн зөвлөлд хандан “Чхонан” хөлгийн сүйрэлд зохих ёсоор хандахыг хүссэн байна. НҮБ-д суугаа Сөүлийн төлөөлөгч Пак Ин Гук (Park In-Kook) энэ талаар хэлсэн гэж АР агентлаг дамжуулжээ.
Түүний хэлснээр тэр зохих хүсэлтээ Зөвлөлийн дарга, Мексикийн төлөөлөгч Клод Хеллерт (Claude Heller) дамжуулан өгсөн гэнэ. Өмнөд Солонгосын тал “онцгой нөхцөл байдалд тохирохоор”  Пхеньянын зүгээр өдөөн хатгалага гаргуулахгүй арга хэмжээ авч өгөхийг Өмнөт Солонгос хүсч байна гэж Пак Ин Гук онцоллоо.
Энэ хэргийн улмаас Өмнөд Солонгос хойд хөршөөсөө бүх худалдаагаа таслан зарим нэг хориг тавьсан юм. БНАСАУ өөрийн ээлжинд өмнөт хөршөөсөө бүх холбоо хэлхээгээ таслаад харилцан довтлолцохгүй байх гэрээнээсээ гарч “бүрэн хэмжээний дайн хийнэ” гэж заналхийсэн билээ.
Өмнөд Солонгосын “Чхонан” корвет Шар тэнгист гуравдугаар сарын 26-нд живсэн ба Уг хэргийг мөрдсөн олон улсын комисс 46 хүний аминд хүрсэн уг онгоцны сүйрлийн буруутан нь Хойд Солонгос гэж дүгнэсэн байна.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж