Өчигдөр болсон тоглолтуудаас хамгийн сонирхол татсан тоглолт эрэгтэйчүүдийн нэгдүгээр тойрогт оноолт таараад байсан тус тэмцээний тавд эрэмбэтэй Чехийн Томаш Бердых Францын Гаэл Монфис /81/ нарын хооронд боллоо. Чехийн шилдэг тоглогчийн нэг Томаш Бердых эхний тойрог эзэн орны теннисчинтэй оноолт таарсан ч ялагдал хүлээлээ. Тоглолт таван сэт үргэлжилж, дөрвөн цаг орчим болсны дараа 7:6, 6:4, 6:7, 6:7, 7:5-ийн харьцаагаар Монфис ялалт байгуулжээ. Монфис эхний хоёр сэтийг өөрийн болгосон удаах сэтүүдэд ялагдал хүлээж, улмаар шийдвэрлэх тавдугаар сэтэд тэрбээр сэргэлт авч тоглолтыг өөрийн болгосноор тус тэмцээний хоёрдугаар тойрогт шалгарлаа.
Өдгөө ATP чансааны 81-д бичигдэж буй Монфисийн хувьд Францын нээлттэй тэмцээнд долоо дахь удаагаа оролцохдоо 2008 оны хагас шигшээд шалгарч байсан байна.