Тулгууртай харайлтын алдарт тамирчин, Олон улсын хөнгөн атлетикийн холбооны дэд ерөнхийлөгч Сергей Бубка ирэх есдүгээр сард ОУОХ-ы ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлэхээр шийдсэн тухай түүний ойрын гэх эх сурвалж мэдээлжээ.
Украины спортын зүтгэлтэн, 49 настай Сергей Бубкатай Германы Томас Бах, Сингапурын Нг Сэр Мианг, Тайванийн Чин Куо Ву, Пуэрто-Рикогийн Ричард Каррион, Швейцарийн Денис Освальд нартай өрсөлдөх юм.
ОУОХ-ны ерөнхийлөгчийн сонгууль есдүгээр сарын 10-нд Аргентины Буэнос-Айрес хотноо болох юм. Жаг Рогге 2001 оны зургадугаар сарын 16-наас хойш ОУОХ-ны ерөнхийлөгчийн албыг хашиж буй билээ.
Р.ГЭГЭЭ
Эх сурвалж: www.NEW.mn