МХБ 33,3 гаруй сая төгрөгийн арилжаа хийлээ

Хуучирсан мэдээ: 2013.05.28-нд нийтлэгдсэн

МХБ 33,3 гаруй сая төгрөгийн арилжаа хийлээ

Монголын хөрөнгийн бирж өнөөдөр /тавдугаар сарын 28/ 4,478 тоот арилжаагаар нийт 33,343,649 төгрөгийн 109,501 ширхэг хувьцаа арилжлаа. Ингэхдээ Засгийн газрын болон компанийн бонд арилжсангүй. ТОП-20 индекс 13,821.02 нэгж байсан нь өмнөх өдрийн арилжаанаас 100.24 нэгжээр буурсан үзүүлэлт бол нийт 53 хэлцэл хийжээ. Зах зээлийн  үнэлгээ нэг их наяд, 354 гаруй тэрбум төгрөг байв. Өнөөдрийн арилжаанд оролцсон компаниудаас “Э-транс ложистикс” ХК 7,268,880 төгрөгийн 60,574 ширхэг, “Улсын их дэлгүүр” 12,238,220 төгрөгийн 29,186 ширхэг хувьцаа арилжсан нь хамгийн эрэлттэй хувьцаа байлаа.

У.БОЛОР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж