Хамгаалатын бүрхүүл нефть цуглуулж эхлэв

Хуучирсан мэдээ: 2010.06.05-нд нийтлэгдсэн

Хамгаалатын бүрхүүл нефть цуглуулж эхлэв

Мексикийн булангийн усанд асгарч байгаа нефтийн  цооногт байрлуулсан хамгаалалтын бүрхүүл нефть цуглуулж эхэлсэн тухай компанийн төлөөлөгч мэдэгджээ.
Мексикийн булангийн нефтийн асгаралтыг зогсоох АНУ-ын Засгийн газрын үйл ажиллагааг удирдаж байгаа адмирал Тэд Аллены (Thad Allen) хэлснээр хамгаалалтын бүрхүүлийн тусламжтайгаар өдөртөө 1000 баррель нефтийг цуглуулан ослын газар байгаа  нефть зөөгч онгоцонд шахан авах юм байна.
Зургадугаар сарын 3-нд ВР-ын инженерүүд нефтийн асгаралт гарч байгаа далайн ус тусгаарлах багананд хамгаалалтын бүрхүүлийг байрлуулж чаджээ. Түүнийг байрлуулахын өмнө хоолойн цоорсон хэмгийг алсын зайн удирдлагатай төхөөрөмжүүдийн тусламжтайгаар огтолсон байна. Огтлолт тэгш биш болсон учир бүрхүүлийг тэнд байрлуулахад үр дүн муутай гэж мэргэжилтнүүд үзэж байсан юм.
Deepwater Horizon нефть олборлох цамхагт дөрөвдүгээр сарын 20-нд гарсан ослын улмаас Мексикийн булангийн усанд нефть ихээр асгарч эхэлсэн юм. Үүнээс үүдэн АНУ-ын хэдэн мужуудад онц байдал зарлаад байгаа билээ.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж