Мэргэжилд хөтлөх “Хаврын аян”-г дүгнэнэ

Хуучирсан мэдээ: 2013.05.28-нд нийтлэгдсэн

Мэргэжилд хөтлөх “Хаврын аян”-г дүгнэнэ

Жил жилийн хавар ЕБС төгсөж буй
сурагчдын өмнө мэргэжил сонгох том сорилт тулгардаг. Тиймээс ЕБС-ийн
сурагчдыг хүсэл сонирхол, авьяас, ур чадвараа таньж мэдэх, хөдөлмөрийн
зах зээлийн мэдээлэлд тулгуурлан сонголтоо зөв хийхэд нь туслах, ажил,
мэргэжлийн чиг баримжаа олгох үүднээс “Хаврын аян”-ыг зохион байгуулдаг.
Хөдөлмөрийн төв биржээс санаачлан зохион байгуулсан уг аянд төрийн
болон төрийн бус байгууллагууд, мэргэжлийн холбоод хамтран ажиллажээ.
Аяны хүрээнд төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоодын 23
байгууллагын ажил мэргэжлийн зөвлөх, сургагч багш, багш нар сургалт
зохион байгуулсан байна. Сургалтад Улаанбаатар хот болон Дундговь,
Сэлэнгэ зэрэг орон нутгийн хэмжээнд ЕБС-ийн ахлах ангийн 2000 гаруй
сурагчид хамрагджээ. Хүүхдүүд өөрсдийн хүсэл мөрөөдөл, мэргэжил
сонголтын талаар санал бодлоо чөлөөтөй илэрхийлж, хөдөлмөрийн зах зээл
болон мэргэжлийн талаар цэгцтэй мэдлэг, мэдээлэлтэй болсон байна.

Ирэх
зургаадугаар сарын сарын 5-ны өдөр энэ жилийн “Хаврын аян”-ны үр дүнг
хэлэлцэх юм. Хэлэлцүүлэгт Хөдөлмөрийн төв бирж болон сургалт зохион
байгуулсан байгууллагууд оролцоно.

Д.ЦЭЦЭН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж