Төв банк гадаад валютын арилжаа хийсэнгүй

Хуучирсан мэдээ: 2013.05.28-нд нийтлэгдсэн

Төв банк гадаад валютын арилжаа хийсэнгүй

Монголбанк өнөөдөр /тавдугаар сарын 28/ хуваарь ёсоор гадаад валютын дуудлага худалдааг зохион байгууллаа. Дуудлага худалдаагаар арилжааны банкууд 8.0 сая ам.доллар худалдан авах, 20 сая ам.доллар худалдах, мөн юань худалдан авах санал тус тус ирүүлсэн бол Төв банк уг хоёр арилжаанд оролцсонгүй.

Харин валютын своп хэлцлээр банкууд 47 сая ам.доллар худалдан авах санал ирүүлсэн бөгөөд Төв банк 45 сая ам.долларыг своп хэлцлээр худалдаж, валютын захад ам.доллар нийлүүлэв.

Түүнчлэн банкууд валютын своп хэлцлээр 79 сая ам.доллар худалдан авах санал ирүүлсэн бөгөөд Төв банк саналыг 100 хувь биелүүлж, валютын захад ам.доллар нийлүүлэв.

Гадаад валютын дуудлага худалдаа нь валютын дотоодын зах зээлийн үйл ажиллагааг ил тод, нээлттэй явуулах, үр ашгийг нэмэгдүүлэх, төгрөгийн ханшийг тогтвортой байлгах зорилготойгоор Монголбанкнаас авч буй нэгэн арга хэмжээ ажээ. Гадаад худалдааны валют худалдааг ийнхүү долоон хоног бүрийн мягмар, пүрэв гарагт зохион байгуулдаг бөгөөд үүнд зөвхөн Монгол Улсад банкны үйл ажиллагаа эрхэлдэг банкууд оролцдог байна.

У.БОЛОР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж