Черч Хэнсен хоёр саллаа

Хуучирсан мэдээ: 2010.06.05-нд нийтлэгдсэн

Черч Хэнсен хоёр саллаа

ФОТО: THESUN.CO.UK
Британийн алдартай дуучин, телевизийн хөтлөгч Шарлотта Черч регбичин Гэйвин Хэнсенээс салахаар шийдсэн гэнэ. Сар хагасын өмнө тэд гэрлэлтээ албан ёсны болгож байгаагаа мэдэгдэж байсан ба саяхан хэвлэлээр тэд салж байна гэсэн мэдээ цацагдлаа. Салах шалтгаан нь тодорхойгүй. Хосууд ихээхэн сэтгэлийн үймрэлтэй байна. Эхлээд Гэйвин Уэльс дэх гэртээ Шарлотта ба хүүхдүүддээ үлдээхээр болсон байна. Гэтэл дараа нь Черч гэрээ 1,2 сая ам.доллараар худалдахаар шийджээ.
Сануулахад , Хэнсен  Черч хоёр 2005 оноос уулзаж эхэлсэн ба одоо тэд хоёр настай охин Руби, 15 сартай хүү Декстер нарыг өсгөж байгаа. Албан ёсоор тэр хоёр энэ жилийн долдугаар сард Карибид гэрлэлтээ бүртгүүлэх гэж байсан юм.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж