
Эх сурвалжийн мэдээлснээр, уг сайтаар Тажикстаны Ерөнхийлөгчийн бүжиглэж буй бичлэг цацагдсан тул тус улсын Мэдээлэл харилцааны газрын даргын тушаалаар хаасан байна.
BBC Russian-д мэдээлснээр, Тажикстаны Ерөнхийлөгч Эмомали Рахмоны 2007 онд болсон нэгэн хурим дээр дуулж, бүжиглэсэн бичлэг нь хэдхэн хоногийн өмнө Youtube-ээр цацагджээ.
“Freedom House”-ын жил бүр гаргадаг жагсаалтаар Тажикстан хэвлэлийн эрх чөлөөгүй орны тоонд багтсан байна.
Г.БИЛЭГ