Оросын эдийн засаг өсчээ

Хуучирсан мэдээ: 2013.05.28-нд нийтлэгдсэн

Оросын эдийн засаг өсчээ

Оросын эдийн засаг жилийн
үзүүлэлтээр 2,6 хувь хүртэл дөрөвдүгээр сард өссөнийг тус орны Эдийн
засгийн хөгжлийн орлогч сайд Андрей Клепач мэдэгдлээ. Энэ үзүүлэлт нь
гуравдугаар сард хоёр хувь байсан байна.

Андрей Клепач
Фото: Михаил Климентьев / РИА Новости

Сарын
үзүүлэлтээр дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт нь дөрөвдүгээр сард  0,1
хувьтай байсан ба гуравдугаар сард хоёрдугаар сартай нь харьцуулахад
өсөлт нь 0,4 хувь хүрсэн байна. 

Энэ жилийн эхний дөрвөн сард
Оросын ДНБ-ний өсөлт 1,8 хувь болсон байв. Өмнөх жилийн мөн үед уг өсөлт
нь 4,6 хувьтай байжээ. Гуравдугаар сарын 7,8 тэрбум ам.доллар гадагш
гарсан хэмжээтэй харьцуулахад дөрөвдүгээр сард 3,5-4 тэрбум ам.доллар
байгаа нь өсөлтөд өөдрөгөөр нөлөөлсөн гэж орлогч сайд хэлэв.

Эдийн
засгийн хөгжлийн яамны мэдээний дагуу энэ жилийн нэгдүгээр улиралд
Оросын ДНБ-ний өсөлт жилийн дүнгээр авч үзвэл 1,1 хувиар нэмэгдсэн
байна. Өнгөрсөн оны нэгдүгээр улиралд уг үзүүлэлт 4,8 хувь байжээ.

ЭЗХЯ-ны
дүгнэлтээр 2013 онд Оросын эдийн засгийн өсөлт нь 2,4 хувьтай байх
гэнэ. Гэрэв эдийн засгийг дэмжих арга хэмжээ авахгүй бол ирэх намраас
эдийн засаг уналтад орно гэдгийг яамны сайд Андрей Белоусов сануулж
байсан билээ.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж