Баасан гаригийн арилжааны хаалтаар алтны үнэ буусныг АНУ, Германы макро эдийн засгийн үзүүлэлт нь шинжээчдийн хэлж байснаас илүү сайнаар гарсан нь нөлөөлсөн гэж үзэж байна.
Алтны наймдугаар сарын фьючерсийн үнэ Нью-Йоркийн Comex бирж дээр 5,3 ам.доллараар буюу 0,4%-иар хямдарч, унци нь 1387,50 ам.доллараар зарагджээ.
Урт хугацааны хэрэглээний барааны АНУ-ын захиалгын нийт хэмжээ нь өнгөрсөн дөрөвдүгээр сард 3,3 хувиар нэмэгдэн 222,6 тэрбум ам.долларын хэмжээнд хүрсэн байна. Шинжээчид энэ үзүүлэлт нь 1,5 хувьтай байна гэсэн юм.
Судалгааны IFO хүрээлэнгийн мэдээнд Германы ажил хэрэгч уур амьсгалын индекс тавдугаар сард 104,4-105, 7 пункт хүртэл өссөн гэв. Энэ үзүүлэлт өмнөх сарын хэмжээнд байна гэж шинжээчид дүгнэсэн байлаа. Өсөлт өнгөрсөн хоёрдугаар сараас хойш анх удаагаа гарчээ.
"Холбооны нөөцийн системийн мэдээг боловсруулан тунгааж, ямар чиглэлд ам.долларын ханш хөдөлж буйг алтанд ажиглах хэрэг байна” гэж MarketWatch агентлагт Global Hunter Securities-ийн гүйцэтгэх захирал Жеффри Райт (Jeffrey Wright) өгүүлжээ.