Машины нэрийг өөрчлөхийг шаардав

Хуучирсан мэдээ: 2010.06.05-нд нийтлэгдсэн

Машины нэрийг өөрчлөхийг шаардав

ФОТО: CRAZY-FRANKENSTEIN.COM
Парис бүсгүй, 23 настай Зоя Рено өөртөй нь адилхан нэртэй шинэ машины нэрийг өөрчлөхийг  Renault компаниас шаардсан өргөдлөө хотын шүүхэд өгсөн тухай  Independent  сонинд бичжээ. Авто үйлдвэрлэгчийн шинэ загвар Renault Zoe нэртэй нь  эмэгтэйн нэр ба овогтой яг таарав. Тэр эмэгтэй авто үйлдвэрлэгч  Renault Zoe  гэх цахилгаан машиныг 2012 оноос үйлдвэрлэж эхлэх төлөвлөгөөтөй байгаад нь дургүйцэж шүүхээс тэр брэндыг хаа гэж шаардсан гэнэ.
“Зоя эвдэрлээ… Зоя-д хэн нэгэн алагдлаа…” гэх мэтийн тоглоом, шоглоом гарч хүмүүсийн доог болохыг би хүсэхгүй гэж оюутан бүсгүй Рено өгүүлж байна. Тэр эмэгтэйн өмгөөлөгч энэ гомдлын талаар Renault компанийн оффист албан бичиг хүргүүлсэн гэв.
Renault Zoe гэсэн нэрийн талаар гарч байгаа анхны гомдол нь энэ биш. Өмнө нь Зоя нэртэй охидууын эцэг, эх машиныхаа нэрийг солихыг Renault-аас хүссэн байлаа. Францад ихээхэн дэлгэрсэн нэрийг машиндаа өгсөн нь байж болохгүй зүйл гэж тэд бичсэн байна. Компанийн хувьд энэ нэр нь ирээдүйд гарах машины загварын нэр харин нэрийг яг тогтоосон юмгүй гэнэ.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж