Сар хүрэхгүй хугацааны дараа Монгол
Улсын Ерөнхийлөгчийг сонгох сонгууль болох гэж байна. УИХ-аас 2011 оны
арванхоёрдугаар сарын 15-ны өдөр баталсан Сонгуулийн тухай хуульд гадаад
улсад байгаа Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэний сонгуульд
оролцох эрхийг баталгаажуулж, эрхзүйн үндсийг тавьсан. Үүнээс хойш
гадаадад суугаа монгол иргэд хоёр дахь удаагаа сонгууль өгөх гэж байна.
Энэ удаад гадаадад оршин суугаа Монгол иргэд сонгуулийн бүртгэлээ 2013
оны тавдугаар сарын 05-наас тавдугаар сарын 29-ныг хүртэл оршин суугаа
газрынхаа Монгол улсын Элчин сайдын яам, Байнгын төлөөлөгчийн газар,
Ерөнхий консулын газар, Консулын газар биечлэн ирж, эсвэл цахим шуудан
болон факсаар сонгуульд оролцохоо бүртгүүлэх юм. Тиймээс гадаадад
ажиллаж, амьдарч байгаа Монгол Улсын иргэн та маргааш /05.29/ өдрийн
дотор амжиж бүртгүүлээрэй.

Гадаад улсад байгаа иргэн сонгуульд
оролцохоор бүртгүүлэхдээ Сонгуулийн ерөнхий хорооноос баталсан
мэдээллийг багтаасан маягтыг бөглөж, үндэсний гадаад паспортын хуулбарын
хамт салбар комисст өгнө.
Гадаадад оршин суугаа иргэд зургаадугаар сарын 14,15,16-нд Ерөнхийлөгчийн сонгуулиа өгөх юм.
М.НАРАН