ХСИС эрх зүйч мэргэжлээр элсэлт авахгүй

Хуучирсан мэдээ: 2013.05.28-нд нийтлэгдсэн

ХСИС эрх зүйч мэргэжлээр элсэлт авахгүй

Хууль сахиулахын их сургуулийн эрх зүйн ангийн төгсөгчид эрдмийн баяраа тэмдэглэж бакалаврын зэргийн диплом, энгэрийн тэмдэгээ гардлаа. Тус сургуулийг эрх зүйч мэргэжлээр 179 оюутан төгсөж байгаа аж. Эдгээрээс Б.Отгонпүрэв, Б.Досжан, М.Дэлгэрмаа нар бусдыгаа манлайлан дөрвөн жил онц дүнтэй суралцжээ. Тэдэнд тус сургуулийн удирдлагуудын зүгээс ирэх хичээлийн жилээс магистрт суралцах эрхээр шагнасан юм.

Хууль сахиулахын их сургуулийн энэ удаагийн эрх зүйн ангийн төгсөгчид хамгийн сүүлийнх нь юм байна. Өөрөөр хэлбэл, ирэх жилээс эхлэн эрх зүйн мэргэжлээр элсэлт авахгүй аж. Тус сургууль нь 1999 онд анхны эрх зүйн ангийг төгсгөж байжээ. Энэхүү сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгссөн хүмүүс хууль хяналтын байгууллагад прокурор, шүүгч, өмгөөлөгч зэрэг томоохон албан тушаал хашиж явдагт нь сургуулийн багш нар нь үргэлж бахархаж байдаг аж.

Хууль сахиулахын их сургуулийг энэ хичээлийн жилд таван мэргэжлээр нийт 558 сонсогч төгсч байна.

Ш.ЧИМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж