Баавар нарыг шүүх хурал маргааш болно

Хуучирсан мэдээ: 2013.05.28-нд нийтлэгдсэн

Баавар нарыг шүүх хурал маргааш болно

Цагдан хорих 461 дүгээр ангийн тусгаарлах өрөөнд байхдаа галд түлэгдсэн  “Дижитал” хамтлагийн ахлагч Ш.Батбаяр буюу Баавар, түүний хамсаатан Т.Алтай, Г.Адьяасүрэн нарын дөрвөн хүнд холбогдох хар тамхи хэрэглэсэн, бусдад худалдахыг завдсан хэргийг  шүүх хурал маргааш 08.30 цагт Чингэлтэй дүүргийн шүүхийн Эрүүгийн танхимд болно.

Ш.Батбаяр, Т.Алтай, Г.Адьяасүрэн нарыг Эрүүгийн хуулийн 192.3.4, 192.3.5-т зааснаар буруутгаж байгаа юм.

Уг хэргийг шүүх хурал өнгөрсөн гуравдугаар сард болох байсан ч Баавар шүүх хурлаас хэдхэн хоногийн өмнө  хорих ангийн камер дотор галд  өртөн түлэгдснээр шүүх хурлыг тодорхойгүй хугацаагаар түдгэлзүүлээд байсан юм. Тэрээр 40 хувийн түлэгдэлтэй хоёр сар орчим эмнэлэгт хэвтэж байгаад энэ сарын 9-нд эмнэлгээс гарч, батлан даалтад байсан билээ.

С.ОТГОН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж