
Ш.Батбаяр, Т.Алтай, Г.Адьяасүрэн нарыг Эрүүгийн хуулийн 192.3.4, 192.3.5-т зааснаар буруутгаж байгаа юм.
Уг хэргийг шүүх хурал өнгөрсөн гуравдугаар сард болох байсан ч Баавар шүүх хурлаас хэдхэн хоногийн өмнө хорих ангийн камер дотор галд өртөн түлэгдснээр шүүх хурлыг тодорхойгүй хугацаагаар түдгэлзүүлээд байсан юм. Тэрээр 40 хувийн түлэгдэлтэй хоёр сар орчим эмнэлэгт хэвтэж байгаад энэ сарын 9-нд эмнэлгээс гарч, батлан даалтад байсан билээ.
С.ОТГОН