Монголын бодибилдинг фитнессийн холбоо

Хуучирсан мэдээ: 2013.05.28-нд нийтлэгдсэн

Монголын бодибилдинг фитнессийн холбоо

Монголын бодибилдинг фитнессийн холбооны танилцуулгыг хүргэж байна.

1.     Холбооны танилцуулга, зорилго

Монголын бодибилдинг фитнессийн холбоо нь 1990 онд байгуулагдаж 1993, 1996 онуудад Олон улсын холбоодуудын гишүүнээр элсчээ. Мөн үүсгэн байгуулагдсан цагаасаа  МҮОХ-ны гишүүнээр элссэн манай улсын бодибилдинг спортын хөгжил, дэвшил, бодлогыг тодорхойлогч Төрийн бус байгууллага /ТББ/ юм. Бодибилдингийн холбоo нь жил бүр уламжлал болгон “Цагдаагийн аварга шалгаруулах тэмцээн” “Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн нэрэмжит тэмцээн, Холбооны цомын аварга шалгаруулах тэмцээн ” “УАШТ-Монголын мистер” тэмцээнүүдийг тасралтгүй зохион байгуулж,  дан ганц спортын төдийгүй бодибилдинг клубүүдээрээ дамжуулан хүн ардынхаа эрүүл мэндийн төлөө үйл ажиллагаагаа явуулж эрүүл аж төрөх хэмнэлийг бий болгоход гол зорилт оршино.                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                     
2.     Сүүлийн хоёр жилийн ажлын амжилт

2012 оны есдүгээр сарын 20-26 ны өдрүүдэд БНХАУ-ын Гуанжу мужийн Тианхэ спорт цогцолборт 46 дахь удаагийн Азийн  аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдсан бөгөөд манай улсын баг тамирчид найман хүний бүрэлдэхүүнтэй амжилттай оролцоод ирсэн. Үүнд: манай холбооноос дөрвөн тамирчин оролцсон ба түүнээс 90кг-ийн жинд  Л.Баянхүү  хүрэл медаль, ” Women Model Physique 165cm+” ангилалд Г.Солонго хүрэл медаль тус тус  эх орондоо авчирсан билээ.

Мөн 2012 оны 12 дугаар сарын 4-10-нд Тайланд улсын Бангкок хотноо зохиогдсон 44 дэх удаагийн Дэлхийн аврага шалгаруулах тэмцээнд 5 тамирчин явснаас 60 кг-ийн жинд Л.Саруулбат зургаадугаар байр, 90 кг жинд Л.Баянхүү долдугаар байр, 85 кг-ийн жинд Монголын дөрвөн удаагийн Мистер Ж.Нурлан есдүгээрр байр, Б.Сугарсүрэн, эмэгтэй фитнесс болон модель фит-ийн ангилалд зургаа, долдугаар байр эзэлжээ.

2013 оны дөрөвдүгээр сарын 26-28 нд Казахстан улсад зохиогдсон Бодибилдингийн Нээлттэй Цомын аварга шалгаруулах тэмцээнд  

  1. Гансүх Дорж – насанд хүрэгчдийн 70кг алтан медаль, Үнэмлэхүй жин 5-р байр
  2. Баярсайхан Оюунгэрэл – модель ангилал 165 см, мөнгөн медаль
  3. Багаараа гуравдугаар байр

Амжилт гаргасан тамирчдын танилцуулга

  1. Г.Дорж– Монголын Бодибилдинг-Фитнессийн Холбооны тамирчин, Бодибилдингийн УАШТ –ний зургаан удаагийн аварга, олон улсын тэмцээний алт, мөнгө, хүрэл медальт,  Калифорниа Жим клубын тамирчин, Поверлифтингийн таван удаагийн Улсын аварга,
  2. Б.Оюунгэрэл– Монголын Бодибилдинг-Фитнессийн Холбооны тамирчин, 2013 оны Холбооны цомын АШТэмцээний модель ангилалд алтан медаль, фитнесс ангилалд мөнгөн медаль. Калифорния Жим клубын тамирчин.

Тус холбоо нь олон улсын гишүүнчлэлтэй холбоо юм.

Үүнд:

Олон улсын Зүүн Азийн бодибилдингийн гишүүн
Азийн бодибилдингийн холбооны гишүүн
Дэлхийн холбооны гишүүн
Зүүн Азийн гишүүнчлэлтэй оронд долоон улс багтдаг. Үүнд Монгол, Хятад, Япон, Солонгос, Тайван, Макао, Хонгконг зэрэг улс багтна. 2013 онд Зүүн Азийн тоглолт гэж маш том зүйл болдог.  Олон тэмцээн уралдааныг нийлүүлсэн том арга хэмжээ болдог юм.

Азийн холбооны гишүүнчлэлээр энэ оны 4 сарын 26-28 ны хооронд  Казакстан улсын Алмати хотод болсон Олон улсын “Цомын аварга” шалгаруулах тэмцээнд улсаа төлөөлөн манай 3 тамирчин амжилттай оролцоод ирсэн. 11 сард Дэлхийн аварга Унгар улсад болно. Тамирчид маань бэлтгэл ажилаа хийгээд эхэлчихсэн байгаа.

Холбооны цаашдын зорилго

  1. Зөвхөн бодибилдинг бус Монголын бусад спорт тамирчдын хүчний бэлтгэлжилтийг зөвөөр хөгжүүлэх.
  2. Гишүүн клубүүдээрээ дамжуулан нийт хүн амын эрүүл амьдралын хэв маягийг спорт хэмнэлээр төлөвшүүлэх
  3. Монголын бодибилдингийн тамирчдыг олон улсын өрсөлдөхүйц хэмжээнд тогтвортой бэлдэх.
  4. Спорт олимпизм эв нэгдэл үзэл санааг дэмжих.
Холбооны 1991 оноос хойшхи товч түүх

  • 1991  онд “Сайхан залуу” нэртэйгээр анхны тэмцээнээ зохион байгуулж анхны гараагаа эхэлсэн. Бодибилдингийн спортын анхны тамирчид нь хүндийн өргөлт, бөх дугуй зэрэг спортын бусад төрлөөр хичээлэлдэг тамирчидаас бүрдэж байсан бөгөөд тэдгээр тамирчидын хөлс хөдөлмөр хичээл зүтгэл юугаар ч үнэлэгдэшгүй өнөөдрийн Монголын бодибилдингийн үндэс суурь гарцаагүй мөн билээ. Анх МБФХ нь “Монголын Бялдаржуулах Урлаг Сонирхогчидын Холбоо” нэрээр үйл ажиллагаагаа явуулж байсан бөгөөд энэ нэр нь түүхэн явцад “Монголын БодибилдингФитнессийн Холбоо” нэрээр МҮОХорооны гишүүнчлэлтэйгээр үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж, өдгөө 20 жил болсон.
  • 1993 онд Олон Улсын Бодибилдингийн холбооны гишүүн болсон ба
  • 1996 онд Азийн бодибилдингийн холбоонд албан ёсоор элссэн бөгөөд тэр цагаас  Олон улсын чанартай тэмцээнүүдээс тамирчид маань олон арван медаль авсны дотроос
  • 2008 онд эх орондоо анх удаа Бүсийн чанартай олон улсын тэмцээн зохион байгуулсан нь томоохон хөгжлийн алхам болсон бөгөөд энэ бүх амжилтыг эргэн хархад манай холбооны үндэс суурийг тавьсан МБФХ-ны анхны ерөнхийлөгч ардчилсан хөдөлгөөний гал цогтой удирдагч С.Зоригийн үйл хэрэг, түүний зүтгэл ач тусын илрэл билээ. МБФХ-ний гэгээнээр бичилцэж, хөгжлийн төлөө хувь нэмэр оруулсан бүх үеийн ерөнхйилөгч нар маань бидний мөнхийн хүндэтгэлийг хүлээх гавьяатнууд бөгөөд манай тамирчид өөрсдийн амжилтаараа, манай холбоо өөрийн үйл ажиллагаагаараа тэдний үйл хэргийг нь нэр төртэйгээр үргэлжлүүлэх нийгмийн өмнө хүлээсэн үүрэгтэй, эв найрамдалтай, нэг зорилготой холбоо юм. 
  • 2010 оны Иран улсын Тигран хотод Азийн аваргаас анх удаагаа хүрэл медаль эх орондоо авчирсан нь түүхэнд алтан үсгээр бичигдэх амжилт болсон.
  • Ингээд 2012 оны наймдугаар сарын 10-ны өдрийн Удирдах зөвлөлийн ээлжит хуралдаанаар холбооны бүтэц, зохион байгуулалт, удирдлагуудаа шинээр сонгосон юм.

 

нэрс

Он

Харьяя клуб

1

Б.Батсуурь

1991

Тайхap

2

Б.Батсуурь

1992

Тайхар

3

Б.Батсуурь

1993

Тайхар

4

Буянтогтох

1994

Цагаан Арслан

 

зохиогдоогүй

1995

 

6

А.Энхтайван

1996

Тайхар

7

Ганболд

1997

Тайхар

8

А.Энхтайван

1998

Тайхар

9

Д.Батгэрэл

1999

Тайхар

10

А.Энхтайван

2000

Тайхар

11

Мөнхэрдэнэ

2001

Рекордс

12

Алтаншагай

2002

Хар Ирвэс

13

Золбаяр

2003

Тайхар

14

Ж.Нурлан

2004

Хар Ирвэс

15

Ж.Нурлан

2005

Хар Ирвэс

16

Ж.Нурлан

2006

Хар Ирвэс

17

Ууганбаяр

2007

Хар Ирвэс

18

Пүрэвдорж

2008

Мустанг

19

З.Мөнхбаатар

2009

Тайхар 

20

Л.Баянхүү

2010

Олл Мастерс

21

Батэрдэнэ

2011

Чийрэг Монгол

22

Ж.Нурлан

2012

Хар Ирвэс


Бодибилдингийн УАШТ “Монголын мистер “ тэмцээний үнэмлэхүй аваргууд
  • МБФХ 1990 онд байгуулагдаж 1991 оноос УАШТ-нийг зохион байгуулж эхэлсэн байдаг.
  • 1995 онд УАШТ зохион байгуулагдаагүй.
  • Нийт 21 удаа УАШТ зохиогдсон байна.
  • 14 нэр бүхий МОНГОЛЫН МИСТЕР цолтнууд байна, үүнээс Б.Батсуурь, А.Энхтайван нар тус бүр гурван удаа, Ж.Нурлан дөрвөн удаа энэхүү цолыг хамгаалжээ.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж