Японы жүдогийн холбооны тэргүүнийг баривчилжээ

Хуучирсан мэдээ: 2013.05.28-нд нийтлэгдсэн

Японы жүдогийн холбооны тэргүүнийг баривчилжээ

Японы Жүдо бөхийн холбооны тэргүүнийг эмэгтэй жүдочийг бэлгийн дарамтад оруулсан гэж буруутгаж ажлаас нь халж, баривчилсан байна. 76 настай Жиро Фукуда 42 настай жудоч эмэгтэйг 2011 онд Токио хотын метроны цахилгаан шатаанд явахад нь хүчээр тэвэрч, үнсэхийг оролдсон байна. Хоёр жилийн өмнө болсон энэхүү хэргийг бэлгийн дарамтад өртсөн гэх тамирчин Норико Мизогучи өнгөрсөн пүрэв гарагт спортын салбар дахь доромжлолыг устгах тухай симпозиумын үеэр илчилсэн байна. Тухайн үед Жиро Фукудог халамцуу байсныг мөн мэдээлжээ. Эмэгтэй тухайн үед хэрэг явдлын талаар холбогдох байгууллагад гомдоллож байсан ч тодорхой арга хэмжээ аваагүй байна.

Сүүлийн үед тус холбооны ахмадууд бэлгийн дарамтын хэрэгт ихээр холбогдох болсон юм. 2011 оны нэгдүгээр сард жүдогийн 15 эмэгтэй тамирчин Лондонгийн олимпийн бэлтгэлийн үеэр үндэсний дасгалжуулагч бэлгийн дарамт учруулсан хэмээн буруутгаж байсан юм. Мөн 2011 оны хоёрдугаар сард Олимпийн хоёр удаагийн аварга, жүдоч Масато Учишиба клубынхээ гишүүн эмэгтэйг хүчирхийлсэн хэргээр таван жилийн ял авсан аж.

Жүдо бөх нь Японд үүссэн бөгөөд 1964 оны Токиогийн олимпоос эхлэн олимпийн төрөлд багтах болжээ.

Б.БИЛЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж