Бохирын хоолойноос нярай хүүхэд гаргажээ

Хуучирсан мэдээ: 2013.05.28-нд нийтлэгдсэн

Бохирын хоолойноос нярай хүүхэд гаргажээ

Хятадын Зежян мужийн Жинхуа хотын нэгэн орон сууцны барилгын бохирын хоолойноос нярай хүүхэд олдсон тухай мэдээлэл олон нийтийг цочроогоод байна. “СNN”-д мэдээлснээр өнгөрсөн бямба гаригт тус орон сууцны оршин суугчид бохирын хоолойноос хүүхэд уйлах дуу сонссоноор нярайг аврах ажиллагааг эхлүүлжээ. Жинхуа хотын аврагчид бохирын хоолойноос нярайг гаргаж авахын тулд хоолойг тайрч авсан байна. Гал сөнөөгчид болон эмч нарын хамтын хүчин чармайлтын ачаар нярайг бохирын хоолойноос эсэн мэнд гаргасан ба түүнийг даруй эмнэлэгт хүргэжээ. Одоогоор нярай хүүгийн биеийн байдал сайн байгаа бөгөөд цагдаа нар хүүгийн эцэг, эхийг тодруулахаар мөрдөн шалгах ажиллаж явуулж байгаа юм байна. Нярай хүүг бохирын хоолойноос гаргаж авч буй нь орон сууцны хяналтын камерт бичигдэн үлдсэн аж.

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж