Хуучирсан мэдээ: 2010.06.05-нд нийтлэгдсэн

Ухаалаг гонорея

ФОТО: BELGA
Бэлгийн замын халдварт өвчин заг хүйтэн буюу гонорея ойрын үед эмчилгээгүй болж магадгүй гэнэ. Арьс өнгөний энэ өвчнийг өдөөгч вирусууд нь өнөөгийн эмчилгээ болон эм тарианд улам тэсвэртэй болж байгааг эмч нар анхааруулж байна.
“Энэ маш ухаалаг нян юм. Тиймээс ч гонорея эмчилгээгүй болох бодит магадлал өндөр байна” хэмээн Их Британийн эрүүл мэндийн агентлагийн мэргэжилтэн Кэтрин Айсон хэлснийг Reuters агентлаг дамжуулав.
Заг хүйтэн өвчнийг өнөө байгаа хамгийн үр дүнтэй гэх эмээр арай гэж эмчилсэн тохиолдол байгаа гэж Айсон ярьсан байна. Мөн өвчнийг өдөөгч, эм тарианд тэсвэртэй  шинэ нян гарч ирж буйг тэр хэлэв. Жишээлбэл, Япон, Хятад, Австрали ба Азийн зарим бүс нутагт тийм тохиолдол бүртгэгдсэн байна. Бельгид энэ зууны эхээр заг хүйтэн 70 бүртгэгдсэн бол одоо 600 тохиолдол бичигдлээ.
Neisseria gonorrhoea гонококкоор өдөөгддөг салст бүрхүүлийн өрөвслийг гонорея гэх бөгөөд тэр нь арьс өнгөний өвчинд хамрагдана. Энэ өвчнөөр голцлон бэлгийн замын салст бүрхүүл өвчлөхөөс гадна заримдаа бүдүүн гэдэсний салст ч өвчилдөг. Халдварын эх сурвалж нь өвчтөй хүн. Өвчин гол төлөв бэлгийн замаар ховор тохиолдолд цагаан хэрэглэл, алчуур бие угаах хэрэслээр дамжина. Халдвартай эхээс төрсөн хүүхэд мөн өвчилдөг.
Өвчилсөн хойноо эмчлүүлэхдээ биш өвчнөөс урьдчилан сэргийлэх нь зөв арга гэж Кэтрин Айсон хэлжээ. Бэлгийн харилцаанд орохдоо бэлгэвчийг хэрэглэх хэрэгтэйг тэр сануулав.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж