Аянгын улмаас түймэр гарчээ

Хуучирсан мэдээ: 2013.05.28-нд нийтлэгдсэн

Аянгын улмаас түймэр гарчээ

Сүхбаатар аймагт Гамшгаас хамгаалах удирдах бүрэлдэхүүний дадлага сургуулилт болж байна. Таван жилд нэг удаа болдог энэхүү сургалтыг ОБЕГ-ын дэд даргаар ахлуулсан мэргэжлийн баг, орон нутгийн Онцгой байдлын хэлтсийн  баг удирдан явуулж байгаа юм. Тус аймгийн Онцгой байдлын хэлтсийг байн байн түргэн авахад хүргэдэг гамшиг бол тал хээрийн түймэр юм. Энэ хавар л  л гэхэд аянганы улмаас Эрдэнэцагаан суманд найман  удаа,  Асгат суманд  хоёр, Сүхбаатар суманд найман удаагийн түймэр гарсныг сумын мэргэжлийн ангиуд өргөн газар нутгийг хамрахаас өмнө нь унтрааж чадсан байна.Урин дулаан цаг ирж байгаа энэ үед иргэд аялал зугаалгаар явахдаа ил задгай гал түлэхгүй байхыг онцгойлон анхаарууллаа гэж тус аймгийн “BBS” TV-ээс манайд мэдээлэв.

Д.ЦЭЦ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж