“Монгол улсын эдийн засгийн хөгжилд банкууд нэн чухал үүрэг гүйцэтгэж байна” гэж Монгол банкны тэргүүн дэд захирал Б. Жавхлан онцолсон бөгөөд “Компаний сайн засаглалыг хэрэгжүүлсэнээр Монголын банкууд үйл ажиллагааныхаа үр нөлөөг сайжруулж, хувьцаа эзэзмшигчдийн эрх ашгийг хамгаалж, улмаар олон улсын хөрөнгийн зах зээлд нэвтрэх боломжийг өсгөх юм” гэдгийг тодотгосон юм.
Монгол дахь компаний засаглалын зохицуулалтыг сайжруулах, ил тод байдлыг нэмэгдүүлэх зорилгоор, ОУСК-ийн тусламжтайгаар Монгол улсын Парламент 2011 онд Компаний тухай хуулийн шинэчилсэн найруулгыг баталсан. Анхны хөрөнгө оруулалтыг 2002 онд Хас Банкинд хийснээс хойш ОУСК-аас Монголын банкны салбарт багагүй хэмжээний хөрөнгө оруулалт хийжээ. Энэ оны эхээр л гэхэд жижиг, дунд бизнис эрхлэгчдэд олгох зээлийг нэмэгдүүлэх зорилгоор Хаан банк ХХК-д 20 сая ам.долларыг олгосон байна. .
Форумын үеэр Монгол, Хятад ба Солонгос Улсыг хариуцсан ОУСК-ийн менежер Хюн-Чан Чо “Монголын банкны салбарын тогтвортой хөгжлийг хангахад ОУСК хамтран ажиллах хүсэл дүүрэн байна. Бид шаардлагатай хөрөнгө оруулалт болон зөвлөх үйлчилгээг эдийн засгийн салбарын хөгжлийн янз бүрийн шатанд үзүүлж байна. Монголын банкуудтай түншлэлийг хөгжүүлэх замаар Монголын илүү олон бизнесүүд замнах ил тод, хариуцлагатай бизнесийн загварыг тогтоож чадна гэж бид үзэж байна ” гэж хэлжээ. Монгол улсад хэрэгжүүлж байгаа Компаний засаглалын хөтөлбөрийн хүрээнд, Япон болон Нидерландын засгийн газрын санхүүжилтээр 2009 оноос хойшхи хугацаанд 300 гаруй компаниудад сургалт, зөвлөгөө өгчээ. ОУСК нь Компаний засаглалын талаар зөвлөгөө өгөх хэлэлцээрийг Монголын гурван банктай, тухайлбал Хаан, Хас, Капитал банктай байгуулан ажиллаж байна.